Ирэх хавар 12 мянган тонн нөөцийн мах худалдаална

Twitter Print
2014 оны 10-р сар 20-нд 07:53 цагт
Мэдээний зураг,

Хавар болоход махны хэрэгцээ ихэсдэг. Иймд нөөцийн махыг бэлтгэж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Түрүү жилийн хувьд Дархан-Уул, Орхон аймагт нөөцийн мах худалдаалж байсан. Харин өнөө жил Нийслэлчүүдэд нөөцийн мах бэлтгэх компаниуд хараахан тодроогүй байна. Энэ ажлын явцад “Нөөцийн махны менежер”-ийн төсөл сонгон шалгаруулалтад “Мах маркет” компаниас гомдол гаргасан аж.

Тиймээс сонгон шалгаруулалтыг дахин явуулахаар болж, энэ сарын 14-нөөс нээлттэй зарлаад буй аж. Шалгарсан компаниуд 12 мянган тонн мах бэлтгэн ирэх хавар хэрэглэгчдийн гарт хүргэх юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.