Харумафүжи Бямбадорж түргэн тусламжийн автомашин бэлэглэжээ

Twitter Print
2014 оны 10-р сар 20-нд 07:26 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн бөхчүүд эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. 70 дахь ёкозүна Харумафүжи Бямбадорж эх орондоо ирэхдээ Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин бэлэглэсэн байна. 200 сая төгрөгийн үнэ бүхий энэхүү автомашин нь яаралтай түргэн тусламж үзүүлэхэд зориулагдаж иж бүрэн тоноглогдсон аж.

Хиймэл амьсгал хийх, дусал залгах хэрэгсэл бүхий дээрх машиныг аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл болон Нэгдсэн эмнэлгийн хамт олон хүлээн авсан юм.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.