Аниа гэдэг үгийг нийгмийн доод давхаргынхан хэрэглэдэг

Twitter Print
2020 оны 03-р сар 01-нд 16:42 цагт
Мэдээний зураг,

Аниа гэж гэр бүл, хамаатан садны хүрээнд эгч нараа дуудаж хэвшсэн, эгч гэж хэлэх гэхээр ам нь хөдлөхөө байсан хүмүүс эгдүүцэж байж мэдэх юм (энд нутгийн аялгын ажаа, авгай, авжаа гэх зэрэг маш олон янзын, эртнээс нааш хэрэглэж ирсэн дуудлагыг хамааруулахгүй. Гэхдээ эгээ, агаа гэх зэрэг нь бол сүүлд бас л зохиомлоор бий болгосон тэнэмэл хэллэг). Нэгэнт тогтсон хэвшил, зуршлаас салах амаргүй л дээ. Цаашид засаад явчихвал эх хэлээ хайрлах, хамгаалах, төрөлх хэл, соёл нь үндэстний үнэт зүйл, ялгарал юм гэдэг ойлголтыг нийтийн, нийгмийн ухамсарт шингээх чиглэлд нэг ч гэсэн алхам болох болов уу гэж санан цаг зав гарган бичээд байгаа юм.

Аниа хэмээх үг гэхэд хэцүү дуудлага гудамжинд, дэлгүүрт, хүнсний болон барааны захуудад, нийтийн унаанд, оюутны байранд, их, дээд сургуулиудад орон нутгаас ирсэн залуусын амнаас илүүтэй сонсогддог. Орон нутгаас их хотыг зорин ирдэг залуус энэ үгийг гоё, загвар гэж боддог бололтой. Хотын хүн болох анхны алхам нь эмэгтэйчүүдийг аниа гэж "ХҮНДЭТГЭН" (үнэн хэрэгтээ доромжилж) дуудахаас эхэлнэ гэж андуурдаг шиг байгаа юм.

Харин Дуурийн театр, Филармонийн үзэгчид, уран бүтээлчдээс тэр бүр сонсож байгаагүй. Ялангуяа Хөгжим бүжгийн коллеж байгаад Консерватори болсон хөгжмийн дээд сургууль болон СУИС-ийн багш нараас хэзээ ч сонсож байгаагүй. Бусад, их, дээд сургуулийн багш нар мөн адил ахмад, эгчмэд багш нараа аниа гэж дууддаггүй байх хэмээн бодном. Багш аа л гэдэг болов уу. Заримдаа цол, гуншнаар нь дууддаг биз дээ. Тэр нь ч соёл. Гадаадад бол "Професоор тэр ээ, хэн доктор оо, эсвэл нөхөр гээд нэрийг нь хэлж хүндэлдэг. Энэ бол албан харилцаа, ёс зүй.

Ямар үгийг яаж хэрэглэж байгаагаар нь тухайн хүн боловсрол, соёлоор хэр юм, гэр бүл, хамт олон, удам судартаа болон нийгэмд эзэлдэг байр суурь нь ямар болох нь харагддаг. Аль ч улс оронд эх хэл, соёлоо тухайн үндэстний язгууртнууд, ихэс дээдэс, элитүүд, оюунлаг хүмүүс нь цэвэр сайхнаар хадгалж, хамгаалж, өвлүүлж ирсэн байдаг. Энэ нь бүр судлагдахуун болсон.

СУИС байсхийгээд маш чухал сэдвүүдээр илтгэл, лекц, семинар явуулдаг. Үнэт зүйлийн тухай гээд л нэрлэж болно. Гэхдээ тэр нь "Оюутан" театраас нь хэр хол "явдаг" юм бол доо. Болж өгвөл телевизээр шууд явуулдаг байх сан гэхээр чухал зүйлсийн талаар эрдэмтэн багш нар нь ярьдаг. Тэдний эрдэм олон нийтийн хүртээл болж байвал хувь хүмүүсийн ухамсар, төлөвшилд нэмэртэй сэн.

Дээр дурдсан, өөрөөр хэлбэл нийгмийн дээд давхаргынхан ардуудын дунд түгсэн гудамжны үг, хэллэгээр ярьдаггүй. Ярианд нь тийм өнгө аяс цухалзах л юм бол өөрийнх нь хүрээний хүн биш гэж үздэг, нүүр буруулдаг байсан. Одоо ч тийм. Үүнийг ойлгох амархан. Гадаадын үе үеийн сайн кинонуудад хүмүүс яагаад дуртай байдаг вэ. Тэдгээрийн бүхий л зүйлд нь дурладаг. Сэдэв, найруулга, хөгжим супер байхын зэрэгцээ хэл, яриаг өндөр дээд хэмжээнд хэрэглэсэн нь үе үеийн үзэгчдийн сэтгэлийг татсаар мөнхөрдөг. Монгол кино ч адил. Орчин үеийн монгол кинонууд хэдхэн сарын настай байдаг нь энэ бүхэн дутдагийнх юм.

Гудамжны үг, хэллэгийг газар авахуулахгүй байх талд ухамсартай хүмүүс төдийгүй байгууллагууд үлгэр жишээ баймаар байна. Манай "Өнөөдөр" сонинд жишиг тогтжээ. МУИС, Боловсролын их сургууль зэрэг их, дээд-үүдээс дадлагаар ирдэг оюутнуудын олонх нь "Аниа" гэсээр нахилзаж орж ирнэ шүү дээ. Захын сэтгүүлч "Наад үгийнхээ утгыг тайлбарла даа. Юу гэж байгаа юм бэ" гэхэд тайлбарлаж чадахгүй бүлтэлзэж зогсох нь энүүхэнд. Зарим нь дуу муутайнхаар "Эгч ээ" гэж засна. Зарим нь дуугүй "За, дахин ингэж хэлэхгүй ээ" гэнэ. Үнэн хэрэгтээ танихгүй хүмүүс анх уулзахдаа нэг нэгнээ гуайлж ярих ёстой юм билээ. 1960-1970-аад онд төрийн даалгавраар гадаадаас соёлын үр олж ирж байсан сэхээтнүүдийн бичиж үлдээсэн нийтлэл, бүтээлүүдэд энэ тухай байдаг. Үнэндээ нэгэнт л хэн маань ч тухайн танихгүй хүний ах, эгч биш болохоор харилцаж буй хүнээ эгч, ах, гэлгүй нэрийг нь хэлээд гуайлах нь харилцааны ёс зүйн наад захын хэм хэмжээ ажгуу. Өнөө цагт төрийн, яам, тамгын түвшинд эрхбиш ингэж харилцдаг. Тэнд аниа, агаа гээд зогсож байлтай биш.

Тэгэхээр монгол хүний зэрэгтэй хүн байхыг хүсвэл өөрийг тань тэтгэж байдаг эх, хэл соёлдоо хайртай байж, устгах биш, хамгаалах талд нь хариуцлагатай хандаж, монгол хүн гэдгээ хааяа ч болов мэдэрч байх сан даа.

Нэгэн зүйлийг тодруулъя. Нийгмийн доод давхаргынхан гэж ажилчин, малчин "анги" биш юм. Их, дээд сургууль төгссөн нэртэй ч боловсрол нимгэн, соёл тааруу, үзэл, хандлагын доголдолтой этгүүдүүд, үндсэндээ хувцасны голууд юм гэж хэлж болно. Энэ бүлэгт сүүлийн үеийн улстөрд бий болсон цүнх баригчид бас хамаарна.

Р.Оюунжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.21.107.32) 2023-04-01 08:26
      • 0
      • 0

      Аниа гэж ямар утгатай, хэзээ хаанаас гарсан тухай баримт нотолгоотой юу ч бичээгүй, баримт нотолгоогүй ч юм бичээгүй хэрнээ юуны тухай биччихсэн хар лүд вэ?

      Хариулах

    • Зочин

      (198.16.70.28) 2022-10-11 13:44
      • 1
      • 0

      Хэл бол амьд гэдэгтэй эвлэрч, тийм ч байх ёстой, ийм ч байх ёсгүй хэмээн элдвээр өвчигнөж солиорохоо болимоор юм.

      Хариулах

    • Зочин

      (93.135.20.244) 2020-10-22 17:04
      • 0
      • 0

      Дээд доод давхарга ч гэх шиг

      Хариулах

    • Hun

      (77.64.145.247) 2020-05-31 11:19
      • 0
      • 3

      Aniag ger bul dotor heregledeg shde. Yur ni hamgiin dotnii emegtwi humuusee ania gej hundeldeg. Niigmiin doid dawhraga ch geh shig. Hezee mongol tiim olon dawhragatai baisan yum?

      Хариулах

    • Зочин

      (202.9.46.208) 2020-05-30 23:30
      • 0
      • 1

      Төвөдийн ани гэдэг үг манайд аниа болсон байх.эгч гэх утгатай.

      Хариулах

    • Багш

      (66.181.181.154) 2020-05-27 19:24
      • 0
      • 1

      Энэ доор коммент бичсэн хүмүүст хэлэхэд 70 оноос өмнө бичигдсэн нэг ч монгол зохиол бичигт аниа гэсэн үг байхгүй. Би 60 хол гарсан хүн энэ үгийг сонсож байгаагүй. Сүүлийн үед орж ирээд залуучууд их хэрэглэсээр байгаад өөриймшүүлсэн тул бүр нэвтэрхий толинд хүртэл орсон байна л даа. Одоо түүнийгээ бариад үргэлж ийм байсан гэсэн тайлбар хийх нь л дээ. Миний үеийнхний хувьд энэ үг сонсголонтой бус байдаг юм. Наалинхайтахдаа хэрэглэдэг үг. Хятад урд зүгийнхэн гэр бүлийн хүрээндээ хэрэглэж байсан болов уу гэж бодоод байдаг юм.

      Хариулах

    • Зочин

      (66.181.184.246) 2020-04-16 20:12
      • 0
      • 1

      Зөв санаа байна. Аниа гэдэг үг анх Монголд Манж хэлнээс орж ирсэн үг энэ үг жинхэн Монол цэвэр үг биш юм шүү.

      Хариулах

    • Зочин

      (66.181.160.82) 2020-03-27 23:03
      • 0
      • 1

      Монгол хэлний тайлбар тольд аниа гэх үг 4 хувилбартайгаас хоёрд садан төрлийн эгчмэд хүнийг хэлнэ гэсэн байх юм. Их мэдэгчид бурах юмдаа. Доод давхаргын ч гэх шиг..кк

      Хариулах

    • Зочин

      (103.229.120.41) 2020-03-20 01:11
      • 1
      • 3

      Анэ,ага гэж эртний монгол хэлэнд ах, эгч гэсэн утгатай. Өөрөө сэтгүүлч хүн байж энэ талын мэдлэггүй бол ийм юм бичих хэрэггүй шүү. Эхлээд бичгийн улсуудаас зөвөлгөө авбал таарна.

      Хариулах

    • зочин

      (45.32.30.172) 2020-03-18 09:52
      • 0
      • 4

      Энэ их гоё үг ш дээ.Нэг л дулаахан дотно.Ах дүү хамаатан садан дотроо л ашиглана.Харин дээд доод давхарга,хөдөө хот гэж юу бичээд байгаа юм.Бүгд л малчин удамтай,нүүдэлчдийн үр удам.

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.180) 2020-03-15 15:05
      • 1
      • 2

      Аниа гэдэг үгийг тийм хэлж болохооргүй үг гэж бодохгүй бна.Харин ч энэ үгэнд хүндлэл,хайр зэрэгцэж явдаг юм шиг санагддаг.Таны бичээд байгаа дээд зиндааныхан хүртэл гэр бүлийн хүрээнд өдөр тутамдаа хэлж байдаг дотночилсон үг.Үгийн хэрэглээнд зиндаа хамаагүй байх гэж бодож бна.Энэ үгэнд өөрөө их л эмзэглэж дээ.Харин ч аниа гэдэг үг харилцаанд дулаан уур амьсгалыг бий болгодог.

      Хариулах

    • zochin

      (182.160.34.251) 2020-03-15 04:00
      • 1
      • 1

      ania gej hujaa helend bdg gj sonsson yum bna eronhiidoo doromjilson utgatai ug gej... Er ni Mongol ugiin sand baisan yum uu ???

      Хариулах

    • Зочин

      (139.5.217.59) 2020-05-31 00:24
      • 0
      • 0

      Аниа гэдэг Хятад үг орчин цагийн Хятад хэлэнд байхгүй.

      Хариулах

    • Goodie

      (71.126.184.29) 2020-09-04 12:46
      • 0
      • 0

      Zov, tiim ug baixgui, egchiig jieje gej duudna Xyatad r. Duu emegteig Meme gene. Ania gej mongol ug baix estoi.

      Хариулах

    • Лхагва

      (66.181.160.82) 2020-03-27 23:05
      • 0
      • 0

      Сонсох биш унш.Монгол хэлний их тайлбар толь.!!!

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.190) 2020-03-14 15:40
      • 0
      • 5

      Юу хэлэх гэснийг нь үнэхээр ойлгосонгүй. Үгийн утга ярих гэж байгаа юм шиг байснаа нийгмийг дээд, доодоор нь ангилж, гэнэт гэнэт ямар ч утга авцалдаагүй, баримтгүй ёстой л өөрийнхөө мэддэг хэдэн газрыг жишээ болгож ирснээ нийтийн тээврийн хэрэгсэл, захаар үйлчлүүлж байгаа хүмүүс бол доод зиндааных гэсэн утгатай юм бичсэн я байх шиг. Сэтгүүлч гэхэд харин өөрөө их өрөвдмөөр ажилдаа тэнцэхгүй өөрийнхөө мэргэжлийн зиндааг л харуулчих шиг боллоо

      Хариулах

    • Лхагва

      (66.181.160.82) 2020-03-27 23:06
      • 0
      • 0

      Ёстой голоор нь хэллээ

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.120) 2020-03-14 13:23
      • 0
      • 2

      Өөрөө утгыг нь бичээгүйг бодоход бас мэддэггүй юм биш үү

      Хариулах

    • Аниа

      (202.179.24.248) 2020-03-14 01:53
      • 0
      • 0

      хэхэ, миний 27 нас хүрч байгаа дүү минь хэлд орохдоо л хэнээр ч заалгалгүй намайг Аниа гэж дуудаад, миний гэр бүлийнхэн дагаад бас тэгж дууддаг болсон. Би бол тэгж дуудуулснаараа дээд, доод давхарга руу орлоо гэж ер бодож үзээгүйн байна. Хөөрхий энийг бичсэн хүн их л толгойгоо ажиллуулж дээ, өөр хийх ажилгүй юм байх даа гэж

      Хариулах

    • цэцэг

      (103.212.119.210) 2020-03-13 22:34
      • 0
      • 0

      зөв л сэдэв хөндсөн байна .гэхдээ албаны ,албаны бус гэж ялгах нь дээр байх .мэдээж албаны ярианд аниа агаа гэж ярихгүй.харин гэр бүлийн хүрээнд эгчийгээ нэрийг нь хэлээд гуйлахгүй ямар нэг цол зэрэгтэй бол цол зэрэгээр нь дуудаад байдагүй .аниа гэх нь нийгэмийн доод ангийн яриа гэж хэлэх нь ч бас согогтой л санагдаж байна .ердөө албаны ,энгийн гэсэн ялгаа байдаг гэдэгийг одооны сургуульд заахгүй үлгэр жишээ үзүүлээд ийм том ялгаа байдаг гэдгийг учир мэдэхүүд нь тайлбарлаж заахгүй болохоор яалтай ч билээ .

      Хариулах

    • Зочин

      (43.242.242.84) 2020-03-13 13:14
      • 0
      • 0

      "этгээдүүд" гэж бичнэ. Эхлээд өөрөө зөв бич.

      Хариулах

    • Зочин

      (116.34.4.174) 2020-03-11 02:33
      • 2
      • 1

      Ania gej duuduulaad uur n ih hurjeedee ugaasaa hugshruud ania bolsondoo bayrla . Udahgui awgai ajaa bolno. Yund n buhimddiiin nasandaa l bail daaa. Harin uuruu jaahan surug bodoltoi setguulchuu ugui yu? Za yaasan minii huurhun duu geed duu naraa argalaad bhaa meddeggui jatsuu boloh gej buu dair oyunjargal guia geed oyutan orood irwel bur aniagaasaa dooor bishuu ajaaa min

      Хариулах

    • Bbc

      (202.9.40.75) 2020-03-10 18:43
      • 0
      • 1

      Hugjimchid tegeed deed dawhargiinh yum uu Yamar ch baylag buteedeggui zuger l hugjim toglosog Tegeed mungu ch olohgui aawiinhaa hahuukiar l amia awch yawdag shde

      Хариулах

    • Zochin

      (90.126.100.104) 2020-03-09 23:11
      • 0
      • 0

      Ern bl zuw l ym bichsen bna. Surguuli dr bagshaa ania gj duuddg hun bga bl ter bs arai bishee . Dungj uulzj bga hunee bs ania gj helj bhr ta egch geed uur herglj blh ug olon bga. Ania gedeg ug ger buliin hurend hergeldg ug ee gsn bnaa . Ene unshaad oilghgui bga hernee heruul hiih chin huseltei humuus d zoriulw

      Хариулах

    • tseegii

      (202.70.43.75) 2020-03-09 10:21
      • 0
      • 0

      bitgii ...... tenegt

      Хариулах

    • Зочин

      (103.212.119.95) 2020-03-08 21:44
      • 0
      • 0

      yu geed hutstsiin be

      Хариулах

    • Zorig

      (66.181.161.110) 2020-03-08 14:29
      • 0
      • 0

      Tegeed ania gdg chin ymar utagtai vg ym teriigee bichihgvi shal ymar ch hamaaralgvi soyl yriad bhima neg vgnees bolood bvten vndesteniig doosh ni hiichlee shv

      Хариулах

    • Zorig

      (66.181.161.110) 2020-03-08 14:29
      • 0
      • 0

      Tegeed ania gdg chin ymar utagtai vg ym teriigee bichihgvi shal ymar ch hamaaralgvi soyl yriad bhima neg vgnees bolood bvten vndesteniig doosh ni hiichlee shv

      Хариулах

    • Зочин

      (66.181.188.177) 2020-03-07 10:55
      • 1
      • 2

      Одоо үед гэр бүлдээ хүндэтгэлийн байдлаар эгч дүүс хэлдэг үг. Буруу нь юу байхав. Харин энэ үгийг хэрэглэдэг хүмүүс доод зиндааны, доод давхрагын хүмүүс гэж ярьж бичиж, бодож байгаа хүн та өөрөө ёстой ухамсар дорой нэгэн юм. /Оюунжаргал та/ Хийх юмаа олж ядаж ийм юм бичиж хайран цагаа үрэх гэж дээ

      Хариулах

    • Дадиа

      (202.126.88.128) 2020-03-06 20:51
      • 0
      • 0

      Чааваас нэг өөрийгөө залуухан гэж болсон сапир хүүхэн ингээд дуудуулчихаад уурлаад байгаа бололтой, үнэн дээ тэгж дуудсан нь дээш татсан байна шүү

      Хариулах

    • zochin

      (87.123.194.74) 2020-03-08 22:58
      • 0
      • 0

      tegeed cham shig humuus hergeleed, ijmerkhuu teneg jum bichdeg bolohoor, dood davhragyhan gesen baigaa biz de

      Хариулах

    • Зочин

      (64.119.25.110) 2020-03-06 18:11
      • 1
      • 2

      Аниа гэдэг үг нь Манж гаралтай эгч гэсэн үг. Бидний япизда шиг суугуул үг мал Оюунжаргал аа. Мал Оюунжаргал гэснээс энд СУИС өнөөдөр сонин хөгжим бүжиг ямар ацаа хийж байгаан

      Хариулах

    • З

      (202.72.245.124) 2020-03-06 13:03
      • 0
      • 0

      Энэ хүн хөгжим бүжгийн коллежийнх юм уу энэ үгээр сургуулиа сурталчлаад ыайгаа юм уу?

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.37) 2020-03-06 12:26
      • 0
      • 1

      Аливаа үндэстний хэл соёл гэдэг цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөж байдаг.энэ нөхөр тэгж л их хэлэнд санаа тавьж бгаа юм бол олигтойхон судалгаа шинжилгээ хийчээд дараа нь ийм тийм бна гээд бичихэд хүнд ойлгомжтой бх ба л даа. Даанч тэгсэнгүй ярьж буй сэдвийнх нь хүрээ хөгжмийн коллеж хар захаас хэтэрсэнгүй ээ. Үг хэллэгийг заавал эрт дээр үеийнхээр нь хэлж ярих албагүй. Энэ бол мэдлэг нимгэн хүний зүгээр л сошиал орчинд их хандлага авах гэсэн ядмагхан оролдлого буй заа

      Хариулах

    • Зочин

      (103.140.11.72) 2020-03-06 09:18
      • 0
      • 0

      Anai gedeg ugend er ni durgui odoo zah hudaldaani tuv delguuruud.r uilchluulj bhad barag bugd l anai2 gd yuma zarah gd ulairaad dairdgin ene ug manjaas garaltai ni unen bhaa neeh hudlaa sonsogd.d bdagin zugeer ahaa egchee l geed yarihad yadgin

      Хариулах

    • zochin

      (217.214.149.159) 2020-03-06 05:15
      • 0
      • 1

      Bi . jishee ni tornuudiigoo l ania gj avgaildag. deer ue ees l tegj avgailj sursan. manai egch narch tegj duudahad durtai baidag. Gadnii huniig bol hezee ch tegj duudahgui. Yahav tanii ergen toirond , taniig tegj avgaildag pyldag nohduud ih bgaad ta durguitsedeg baih gj bodloo. tand sain saihniig husie. baga nervitdeeree gj zovlie.

      Хариулах

    • Mal sda

      (141.70.45.131) 2020-03-06 04:52
      • 0
      • 0

      Mal pzda be ene Oyunjargal

      Хариулах

    • Ганза

      (150.129.142.44) 2020-03-06 02:54
      • 0
      • 1

      "Аниа"-г яагаад хэрэглэж болохгүй, яацарцан болоод доодсын үг гэдгийг нь нотолж бичээгүй болохоор энд улаан хэрүүл өдөөж, өндөг, лооль, мод, чулуу өөр рүүгээ шидүүлэх нь зүйн хэрэг...

      Хариулах

    • иргэн

      (202.9.40.139) 2020-03-06 00:24
      • 0
      • 1

      солиотой хүүр чинь юу бичцийн өөрөө ойлгосон юм болов уу хаха

      Хариулах

    • Их мэдэгч

      (192.82.71.97) 2020-03-05 22:19
      • 0
      • 0

      Аниа -төвд гаралтай эгч гэдэг нэр үг гэж сонсож байсан юм байна.Социализмын үед манайд орос үгийг их нутагшуулж хэрэглэдэг байлаа шүү дээ. Ширээг-стол, шүүгээг -шкаф, хиамыг-галавсаа гэх мэт их л монголчилж хэрэглэдэг байсан. Түүний нэг адил 1921 оноос өмнө хэрэглэж нутагшуулсан байж байгаа сүүлж дахин сэрэгсэн байхаа.

      Хариулах

    • Нийгмийн дээд гаралтан

      (66.181.188.168) 2020-03-05 22:09
      • 1
      • 0

      ЭЭЭГИЙЧИЙ - ЭЭГИЧИ - ЭГЧ

      Хариулах

    • зочин

      (202.126.88.64) 2020-03-05 21:18
      • 0
      • 0

      манай дарханыхан бvгд аниа гэдэг. нийгэмших хэрэгтэй. янз бvрийн vг тевлерелийг дагаж vvсдэг. хvндэтгэлийн vг бvр их.

      Хариулах

    • бб

      (66.181.161.55) 2020-03-05 20:38
      • 0
      • 5

      Яг ямар учраас ямар утгатай хаанаас гаралтай болохоор нь энэ үгэнд дургүйцэж байгаагаа л тодорхой хэлчихгүй. Юу тайлбарлах гэж байгаа нь мэдэгдэхгүй орооцолдсон юм биччихээд бас дээрээс нь хавийн хүмүүсийг хамж шүүмжилчихээд энийгээ бас тэгээд юу гэж нэрлэх юм бол доо. Шүүмж гэх үү нийтлэл гэх үү эсвэл хийх юмаа олж ядсан нэг АНИА агсарсан гэх үү. Энэ үгийг нь өмөөрөөд хамгаалаад байгаа юм биш, юмыг шүүмжлэх гэж байгаа ухаантай юм бол ул суурьтай хандмаар байнаа

      Хариулах

    • бб

      (66.181.161.55) 2020-03-05 20:38
      • 0
      • 2

      Яг ямар учраас ямар утгатай хаанаас гаралтай болохоор нь энэ үгэнд дургүйцэж байгаагаа л тодорхой хэлчихгүй. Юу тайлбарлах гэж байгаа нь мэдэгдэхгүй орооцолдсон юм биччихээд бас дээрээс нь хавийн хүмүүсийг хамж шүүмжилчихээд энийгээ бас тэгээд юу гэж нэрлэх юм бол доо. Шүүмж гэх үү нийтлэл гэх үү эсвэл хийх юмаа олж ядсан нэг АНИА агсарсан гэх үү. Энэ үгийг нь өмөөрөөд хамгаалаад байгаа юм биш, юмыг шүүмжлэх гэж байгаа ухаантай юм бол ул суурьтай хандмаар байнаа

      Хариулах

    • Зочин

      (202.55.188.85) 2020-03-05 21:46
      • 0
      • 0

      Хамаа гэдэгтэй л утга ойролцоо л доо. Эмэгтэйчүүдийн хорихынхон эгчмэд хоригдлоо ёжлох байдлаар тэгж дууддагаас үүсэлтэй.

      Хариулах

    • Смм

      (66.181.186.41) 2020-03-05 20:09
      • 0
      • 1

      Анай гэдэг үг хаанаас гаралтай аль нутгийн үг гэдгийг судлаад гаргаад ирэхгүй дээ.Зүгээр хий хоосон муулсан мяалсан хов живний нийтлэл бна

      Хариулах

    • Зочин

      (202.21.109.104) 2020-03-05 18:59
      • 0
      • 1

      Үндэстэн ястны өвөрмөц хэллэг ялгаатай утга агуулгыг өөрөө саин сайн ойлгоогүй,судлаагүй байж тэнэмэл үг, доод давхаргынхан гэх зэргээр дайрах нь өөрөө жаахан боловсорчихоод бусдыг шүүмжилмээр санагдлаа.

      Хариулах

    • zochin

      (87.123.194.162) 2020-03-05 15:38
      • 0
      • 0

      bi bas "ania" gej ju gej bgaa geJ ergeed asuudal. Ene ugijg ihevchlen Hodoonijhan bdag, oorsdoo tailbarlaj medehgui, tegeed "egch" gej bgaa gedeg. Hotod torj, ossonuud ene ugijg barag medehgui. Bi huvidaa ih durgui. Muuhaj sonsood do.

      Хариулах

    • Зочин

      (139.5.217.59) 2020-05-31 00:28
      • 0
      • 0

      Хотод төрж өссөн ээж аав бүгд Улаанбаатарын унаган иргэд гэхдээ би төрсөн эгчээ Аниа гэж дууддаг.

      Хариулах

    • бб

      (66.181.161.55) 2020-03-05 20:39
      • 0
      • 0

      монголоор яриарай

      Хариулах

    • Би

      (202.126.89.40) 2020-03-05 15:33
      • 1
      • 0

      Би яг өөрийнхөө эгчийг л аниа гэж дуудаад өөр бусад эгчмэд хүмүүсийг нэрнийх нь ардаас эгч гэдэг үг оруулж дууддаг. Өөрөө хэн нэгнээр аниа гэж дуудуулах дургүй ч өөрөөсөө дүү дотно хүмүүстээ би гэдгийн оронд аниа нь гэж төлөөлүүлж хэрэглэдэг. Угаасаа Орос, Англи үгнүүдийг нутагшуулаад, хэрэглэсээр ирсэн байж аниа гэдэг үгийг Хятад гээд гадуурхах нь хаашаа юм. Хүн хүнд нь тааруулаад л хэрэглэхдээ хэрэглээд хэрэглэхгүйдээ хэрэглэхгүй байхад болох, өөрийн гэсэн утгаараа Монголчуудад танигдсан, нутагшсан үг гэж бодож байна. Миний л бодол.

      Хариулах

    • Бат

      (202.126.89.5) 2020-03-05 16:47
      • 0
      • 0

      Хятад үг биш ээ. Хятадаар эгч гэхийг jie jie гэдэг

      Хариулах

    • Бат

      (202.126.89.5) 2020-03-05 14:11
      • 0
      • 1

      Аниа, агаа, эгээ гэдэг үг саяхных биш ээ. XIII зуунл агаа гэж хэлдэг байсан. Иран дахь монгол цэргийг аргун агаа гэдэг хүн захирч байсан. Гэр бүлийн хүрээнд төрсөн ах, эгчийгээ хэлдэг үгнүүд. Гудамжны хэллэг биш. Бас харь гаралтай үг ч бас биш.

      Хариулах

    • Me

      (59.153.115.201) 2020-03-04 21:03
      • 0
      • 1

      Yaharaa ch ene vg muuhai baidgiin, egchiige bagaasaa l ania gj duuddag hvmvvs zunduu. Teglee ged iim utgagui tailbar ugj bgaa n ineedtei. Ymar ch hiih yumaa olj ydciin

      Хариулах

    • Зочин

      (202.126.88.188) 2020-03-04 13:19
      • 0
      • 1

      Угаасаа аниа гэж хэлэх нь муухай сонсогддог Монгол хэлээ хамгаал гэсэн санаа юу нь буруу юм Монгол хэлийг элдвийн гудамжны үгээр. Бүү буртагла гэж хэлсэн санаанаас зөвөөр тусгаад авчих ухаан алга уу элдвийн хараал муу муухай үгээр хэрүүл бичээд хэрэггүй соёлгүйгээ хүнд харуулж л байнашүү

      Хариулах

    • 44

      (192.82.73.1) 2020-04-28 19:44
      • 0
      • 0

      Аниа гэдэг үг яахаараа монгол хэлийг бузарлачихваа ойлгохгүй байна элдэвийн гадаад үгийг урвуулж хөврүүлж хэрэглэж л байдаг л биздээ

      Хариулах

    • Narantuya

      (202.179.25.246) 2020-03-04 12:51
      • 0
      • 0

      Ania gedeg ugiig yag utgachilaad tailbarlaad ugchihuu. Bi bas medehgui yum bna. Ug ni zuulun l duudagddag shuu dee.

      Хариулах

    • Ania ni bn

      (202.21.107.15) 2020-03-03 20:07
      • 0
      • 2

      eniig bichsen ania yu bichtsen ym be hha

      Хариулах

    • deegii

      (202.9.40.77) 2020-03-03 19:30
      • 0
      • 0

      yugaa hutsaad bgn be ergvv dagz ve bvvr hiih yumaa olj ydsan yum bn bvvr yu bichhee mdehgvi ergvv bn da udahgvi ah esvvl bvr aav eej geel sedev garaad irhiin bn ldaa

      Хариулах

    • Зочин

      (223.39.189.33) 2020-03-03 22:17
      • 0
      • 1

      Боловсон байлдаа. Үнэн л юм бичсэн байна

      Хариулах

    • Би аниа нь байна яадгийн

      (202.55.188.38) 2020-03-03 19:01
      • 0
      • 0

      Юу бичээд солиороод байгаа мал вэ.

      Хариулах

    • zochin

      (87.123.194.162) 2020-03-05 15:41
      • 0
      • 0

      hodoonijhan haraal, herujlijn ugendee tun sayn " ania"nuud jum aa. Mongol helijg heruulijn hel bolgoj bolohgui. Zuv yarj, zuv bichij surah n zujtej.

      Хариулах

    • Мэдэж бич

      (66.181.161.100) 2020-03-03 17:59
      • 0
      • 1

      Анай гэж манж гаралтай үг шүү юун зохиомол вэ

      Хариулах

    • K

      (202.9.46.229) 2020-03-03 16:50
      • 0
      • 1

      Evii min ene setguulchiihee oyunii tsar hureeg sn shalgana u.. U eheer asuudaltai oligtoihon utgii n holbood bicheechgui end tendees hdn tuuber oguulber niiluuleed shavaad eniigee aihtar niitlel bichchihlee gj bodood bh shg bn

      Хариулах

    • Oogii

      (202.55.188.90) 2020-03-03 16:33
      • 0
      • 0

      Yu bichihee medhee baisan huur ve uiddag yumuu haashaa yum

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.120) 2020-03-03 16:16
      • 0
      • 0

      Ха Ха 30 гэр бүлээс буцаад нь доод давхарга шд

      Хариулах

    • Lol

      (103.229.123.56) 2020-03-03 15:18
      • 0
      • 0

      Үүнийг оронд пизда гэдэг үгний утга бичээч. Эрнүү дагз вэ

      Хариулах

    • зочин

      (150.129.142.146) 2020-03-03 14:42
      • 0
      • 1

      Ани гэж төвдөөр нагац эгчээ хэлдэг, бас насаар эгч хүнд ханддаг. Би лав энэ үгийг сонсож өсөөгүй. Хүнийг насаар нь тодорхойлсон үгээр дуудахаа больцгоое. Хүн хоорондын харилцаа нь гэр бүл, овог отгийн хүрээнээс хальж амжааагүй "хөдөөгийн" гэх нийгмийн шинж. Үндэсний онцлог гэж бурах ч хэрэггүй. Төрд байгаа хэдийг ах эгч дүү гэж нялуурсаар төрөө завхруулчихсан. Ах эгч дүү гэсээр ойр дотно хүмүүсийнхээ бизнесийг ч бас нурааж ирсэн. Үг хэллэг, тэдгээрийн суурь болсон ойлголт харилцаанууд холын хаялагтайг санамаар. Эрхэм, ноён, хатан гм монгол үгсэнд шинэ цагийн утга оруулаад хэрэглэж болно.

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.39) 2020-03-03 14:39
      • 0
      • 0

      ydtsan ym bichdiin yasan ugaasaa gudamjind tanihgui huniig ania gd bdguil bizdee ger zuur ah egch naraa ania ghd yadiin shal hudlaa teneg ym bichhiin uhaantai boloh gd ydtsan ymbee

      Хариулах

    • Tuguldur

      (61.119.159.123) 2020-03-03 14:24
      • 0
      • 0

      Gui tegeed ania gedeg ni yag yu gesen utgatai ug ym be.Joohon todorhoi,naana tsaadah uchriig ni oilgulahaar niitlel bichmeer l baina shuu.Unendee ene niitlel suulruugee zugeer l haduuraad yvchlaa.

      Хариулах

    • bayaraa

      (66.181.161.77) 2020-03-03 13:31
      • 0
      • 0

      anai egch ylgaa yu bnaa demii ym bichij b.h ym haraagvil bol bolloo

      Хариулах

    • Ania gedeg ugniihee utga uchriig tailbarlaad yagaad hereglej bolohguig ni oilguulah yum bicheegui bj manj ug yum shig bgaan uul ni

      Хариулах

    • зочин

      (192.82.65.120) 2020-03-03 13:10
      • 0
      • 1

      Энэ ёстой арай худлаа туучихаж... Аниа гуай

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.104) 2020-03-03 11:11
      • 0
      • 0

      Ёстой май шүү

      Хариулах

    • Зочин

      (103.212.117.47) 2020-03-03 09:43
      • 0
      • 0

      tgd gol garchig boloh ania gdg ugee ymar utgatai esehiig, yagaad ter bur hereglej bolohgui utga. uchriig n tailbarlaach. medeejiin ym bichihiin.. haritsah, zuirleh ymaa olj jisheech. ania gdg ugiig erdemtend doctoruud hedegledeggui oyutnud heregledeg gechihjee . medeej shde. tednii ued soel hundlel, ug helleg neg uur, orchin ueinhnii helleg soel neg uur ym bga bizde.

      Хариулах

    • Оюуна

      (202.21.108.62) 2020-03-03 07:49
      • 0
      • 0

      Маш зөв сэдэв хөндсөн бна. Төрсөн эгчээ л аниа гэдгийн бгаа биз. Таарсан хүнээ аниа гэсэн сонин хүмүүст үнэхээр дургүй. Харьцааны соёл боловсрол нимгэний шинж яах аргагүй мөн

      Хариулах

    • Зочин

      (223.39.189.33) 2020-03-03 22:19
      • 0
      • 0

      Санал нэг байна. Маш зөв сэдэв хөнджээ. Үүнийг зөвөөр ойлгожхүлээж авах хэржгтэй

      Хариулах

    • Зочин

      (182.160.0.254) 2020-03-03 00:32
      • 0
      • 0

      ene odoo yu bicheed bgn be.uiddiimuu yadiin uur bichih yum oldohgui l bgn bhda kkk

      Хариулах

    • Зочин

      (66.181.187.18) 2020-03-02 23:13
      • 0
      • 0

      Сүүлийн 4-5 жилд энэ үг дэндүү өргөн хүрээнд хэрэглэгддэг болсон. Анх 6 жилийн өмнө байгууллагад дөнгөж их сургуулиа төгсөж ирсэн оюутан даргыгаа анай анай гэхээр бүр их гайхаж эгдүүцэж билээ. Гэтэл энэ үг тэр үеэс хойш бүр элбэг хэрэглэгддэг болоод байгаа нь илт бна

      Хариулах

    • Зочин

      (66.181.176.197) 2020-03-02 22:46
      • 0
      • 1

      Энэ нийтлэлд ямар ч судалгаа, үндэслэл, баримт,нотолгоо алга.

      Хариулах

    • Зочин

      (64.119.24.198) 2020-03-02 21:45
      • 0
      • 0

      ene ooroo yawch deed zeregleliin bolovsroltoi hun bish bn taarch dee niitlel bichsen niitelsen 2taarsan nohduud bn gj heliidee

      Хариулах

    • Анай

      (185.238.219.21) 2020-03-02 19:14
      • 0
      • 1

      Битгий хуц хэл соёл оо олигтой судал тэгээд дараа нь энэ хүнд хэрэггүй юм аа бичих үү үгүй юу гэдэг бодоод үз дээ анай минь.

      Хариулах

    • Ккк

      (103.26.195.68) 2020-03-02 18:21
      • 0
      • 1

      Юу гээд хуцаад байгаа балай вэ анай агаа гэж дуудуулах дүүгүй хамаатан ах дүүгүй атаархсан юмны яриа биз

      Хариулах

    • Z

      (66.181.161.90) 2020-03-02 18:19
      • 0
      • 0

      Huduunuus irsen humuus heldeg ug gsnuu. Bi hotod ireed anh ania gdg ugiig sonsoj bsan. Odoo ch ania gsg ugiig helj chaddagguideg

      Хариулах

    • Зочин

      (66.181.179.230) 2020-03-02 18:15
      • 0
      • 0

      Тэр давхрага мавхрага хамаагүй ээ. Ерөөсөө хаа сайгүй ингэж ярьж байгаа нь үнэн. Ажлын үйлчлэгч охин захын наймаачин залуу гудамжны архичин хүртэл. Төрсөн тэлсэн дүү биш л бол ингэж аниа гэж хэлээ хазаад байгаа нь буруу. Ер нь бол дотор арзаймаар муухай сонсогддог.

      Хариулах

    • Зочин

      (66.181.190.75) 2020-03-02 16:43
      • 1
      • 0

      Энэ нэг балай СУИС ийн багш юм уу оюутан болтой. Яасан ч хэрэггүй сэдвээр илтгэл семинар явуулна вэ? Араггүй л юу хийж яаж байгаа нь мэдэгдэхгүй хамгийн олон ажилгүй нөхдүүд бэлтгэдэг сургуулийн ярилцах сэдэв мөнө дөө.

      Хариулах

    • зочин

      (183.177.100.10) 2020-03-02 15:53
      • 0
      • 0

      заааа болил доо мэдэмхийрэх юмаа олж яадахын нэртэйгээр нь наад сэдвээрээ эрдмийн зэрэг хамгаалж ядарсан хөлдүү толгойтой эрдэмтэн гэдгээ баталчих одоо байталаа үг дуугарч болохооо байлаа ингвэл буруу тэгвэл муу гээд худлаа хуцаж байхаа болил доо тэр байтугай юмаа захирч зандарч хүмүүжүүлж чадаагүй уландаа гишгигэж байж

      Хариулах

    • Зочин

      (202.131.240.147) 2020-03-02 15:03
      • 0
      • 0

      Нэгэн хөтлөгч эмэгтэй энэ үгийг буруу хэрэглэснээс үүдсэн яриа байхаа. Үнэндээ сэтггүлч хөтлөгч нар хэл яриандаа анхаарах цаг болсон шүү. Худлаа чамирхаад наалинхайдаад байхаа болих хэрэгтэй. Тэр хөтлөгч угаасаа хэлбэр хөөсөн хоосон толгойтой нь мэдэгдээд байдаг. Маш хиймэл.

      Хариулах

    • Зочин

      (103.57.95.150) 2020-03-02 14:26
      • 0
      • 5

      Үүнийг бичигч дээд давхрагын хүн үү. Доор бичсэн хүмүүс хөдөөгийнхөн ингэж дууддаг гэчихжээ бас. Монгол хүн хот сууринд эрт үедээ сууж бгаагүй юмаа . Бид нүүдэлчин удамтай. Тэгэхээр хүрээ сууринд амьдарч бсан удамтай хүмүүс урд зүгийн удамтай гэсэн үг. Аниа гэдэг заавал эгч хүнийг дуудах үг биш. Монгол хэл зүйд авгайлж дуудах иймэрхүү үг маш их бий шүү. Тархиа цэнэглэж байж иймэрхүү юм бичиж бай.

      Хариулах

    • зөв

      (45.41.181.208) 2020-03-02 13:55
      • 0
      • 0

      хаха зөв зөв, хотын гудамжаар дүүрэн, агаа, аниа, тиймээ хөө, иимээ хөө, за хөө... арай дэндэж байна.

      Хариулах

    • Зочин

      (103.57.95.150) 2020-03-02 14:28
      • 0
      • 0

      Зүээр л урд зүг рүү нутаг оуугаа буц

      Хариулах

    • Зочин

      (103.212.119.124) 2020-03-02 13:54
      • 0
      • 0

      Үнэндээ хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүд л ингэж дууддаг. Хотод ирээд удаагүй байгаа юм байна даа л гэж боддог Өөрөөр тийм доромжлол мэт санагддаггүй ш дээ

      Хариулах

    • Зочин

      (59.153.115.25) 2020-03-02 12:47
      • 0
      • 3

      Сэтгүүлч хүн гарчигтаа анхаармаар юм. Доод давхарга гэхээр муухай сонсогдож байна. Хүмүүст хэлэх гээд байгаа зүйлээ боловсон байдлаар илэрхийлмээрсэн. Гарчигнаасаа эхлээд өөрөө ч ямар хүн бэ гэдэг нь үнэлэгдээд байна. Тэр ч байтугай ажилчин гэхээсээ илүү ажилтан гэж бичиж ярих нь ёс зүйн ялгааг харуулдаг болж байгаа шүү

      Хариулах

    • Зочин

      (202.55.188.34) 2020-03-02 12:40
      • 0
      • 2

      Suisiig l magtsan hehe .... soël urlagiig gantshan suis bas zaadgiim bish, uuriinhuu ergen toirniihond helmeer bgaa ymaa bitgii niitelj bai. Ichmeer ym ... mongoliin niigem odoohon ugiig horitol soëljih haa baisan bna. Ehleed bolowsroliig tugee, zuw hun bhiig ulgerle... elit bayan yaduu yriad l chi odoo ... uneheer ichmeeriin ... haramsaltai bna.

      Хариулах

    • Билл

      (103.212.116.132) 2020-03-02 12:30
      • 0
      • 0

      Мэдэхгүй байж мэддэг цариалсан авгай вэ

      Хариулах

    • Зочин

      (203.91.118.254) 2020-03-02 11:33
      • 0
      • 0

      Аниа хятад үг биш манж үг

      Хариулах

    • Зочин

      (202.126.88.154) 2020-03-02 11:27
      • 0
      • 0

      Ania gej heleheer odoo dood dawharga bolchihuu te, ene deer bichsen zuiliig unen gej hen notloh yum...

      Хариулах

    • Зочин

      (202.9.46.39) 2020-03-02 12:01
      • 0
      • 0

      chi ch yu medehgui shaar bna ania gj avgailaad bna gj bodoj bna uu ugui shuu uh gesen l ug ani gesen if an de oilgovuu

      Хариулах

    • Би

      (192.82.71.211) 2020-03-02 12:09
      • 0
      • 0

      Тэгж дуудаад хүн үхүүлчихдэг бол мөн амар аа хаха инээд хүргээд байгаарай

      Хариулах

    • Жигүүр

      (202.21.108.168) 2020-03-02 11:11
      • 0
      • 0

      Аниа /хятад үг гэж ойлгоод байгаа/, ахаа, эгчээ гэж харилцаанд хувь хүн дээр дууддаг. Ажлын байр, хамт олон, албан тушаалаараа ангилагдаж байгаа бол бие хүн дээр нэр, албан тушаалаар нь дуудна гэх мэт. Энэ бол харилцааны энгийн ёс зүй. Үүнийг баримтлахгүй байгаа хүнийг харилцааны хувьд ёс зүйгүй доод давхрагынхан гээд байгаа юм болов уу.

      Хариулах

    • Зочин

      (203.91.115.48) 2020-03-02 11:10
      • 0
      • 0

      Энэ зүгээр л хэн ч тоож уншихгүй сайтуудын хандалт авах гэсэн арга юмуудаа.

      Хариулах

    • Аниа

      (202.126.89.150) 2020-03-02 11:00
      • 1
      • 0

      Чи зүгээр хүнд хэрэгтэй аятайхан мэдээ нийтлэж болдоггүймуу. Угаасаа манайхан Монголчууд хэрэглэсээр ирсэн хэрэглэсээр ч бх болно хүүхэн гуай

      Хариулах

    • У

      (202.126.89.150) 2020-03-02 10:57
      • 0
      • 1

      Ёооо бичих юм олдохгүй уйддымуу яадын шээс чинь

      Хариулах

    • Ээнээ

      (192.82.67.169) 2020-03-02 10:25
      • 0
      • 1

      Аниа одоо сонин юм бичцийнбээ

      Хариулах

    • Нэр

      (202.9.40.28) 2020-03-02 10:24
      • 0
      • 0

      Үхсэн нохойн оцгор.

      Хариулах

    • Эмэгтэй

      (202.126.89.126) 2020-03-02 10:21
      • 0
      • 0

      Ёстой гоё хэлжээ.Баярлалаа

      Хариулах

    • Oyunjargal mindee

      (103.26.195.171) 2020-03-02 10:11
      • 0
      • 1

      R Oyunjargalaa joohon yum unsh nom unsh surch bolovsirch medlegee deeshluul yum uzej har cucucu uhaan chn hurdegguin bl ydaj nom unshildaa oyunjargalaa iim goy nertei bj oyunlag baildaa chi nere daanchde iim yum bicheed bj bdg naad oyun chn gashiltsimu

      Хариулах

    • Felix.

      (59.153.115.207) 2020-03-02 09:13
      • 1
      • 1

      hooy baij bailda ania gj duudah ni yaagaad huniig doromjildog ug bolchiwhoo? tegsnee ene derh text dee bur ania gdg ni iim tiim uls ugnees uuden garsan gj yu ch bicheegui bdg shv.! hiih yuma olj ydsan pzdanuud ih bhinma..

      Хариулах

    • Зочин

      (150.129.140.254) 2020-03-02 09:05
      • 0
      • 0

      Нийгмийн давхарга гэж хүмүүсийг ангилахаа болино уу. Өөрөө жинхэнэ харанхуй бүдүүлэг этгээд мөн бөлгөө

      Хариулах

    • Зочин

      (202.179.24.133) 2020-03-02 08:56
      • 0
      • 0

      Xujaa yg bailgyidee Yunden Gøgø met

      Хариулах

    • Дээдэстэнд

      (192.82.68.76) 2020-03-02 08:46
      • 0
      • 0

      Юу сайхан дур сайхан, хүний эрхэнд халдах тийм сайхан биш л байна эрхэм дээдэс олигарх Оюунжаргал гуай!!!

      Хариулах

    • ЗОЧИН

      (139.5.218.174) 2020-03-02 08:28
      • 0
      • 0

      ҮНЭН БИЧСЭН БАЙНА.

      Хариулах

    • Зочин

      (202.55.188.38) 2020-03-02 07:50
      • 0
      • 0

      Нийгмийн доод давхаргынхан хэрэглэнэ ч гэх шиг. Шаацан сда бэ!!

      Хариулах

    • Ххх

      (103.57.92.192) 2020-03-03 00:59
      • 0
      • 0

      Чи нэг нь байна даа.Хараалгүй сэтгэгдэл үлдээч ч чадахгүй

      Хариулах

    • эргэцүүлэл

      (59.153.114.113) 2020-03-02 07:31
      • 0
      • 0

      үгүй манай монголчуудын эрт үеэс хэрэглэж ирсэн хүндлэл үг шүү. худлаа мэдээлэл өгч нээх их боловсорсон хүн болох гэж яджээ. сайн судлаарай. юун элетүүд ярьдаг гэж эргэн тойрон мэргэжлээрээ харьцдаг хүмүү бие биеэ хүндэлдэг нь манай ёс юм даа. багшаа гэж дуудна уу гэхээс ажилчин хүн нэгнээ барилгачин аа гэх үү. эргэцүүлж сайн бич. мэдээж аливаа хүн хүнийг хүндэлж өөрийнх нь авсан алдраар нь дуудах нь бие биеэ хүндлэх ёс заншил болохо ос юун дээд доод давхрага гэж солиороод байнаа. жаахан бодолтой юм бичээ

      Хариулах

    • зочин

      (183.177.100.10) 2020-03-02 15:54
      • 0
      • 0

      санал нэг байна яаг үнэн

      Хариулах

    • Доорлос

      (202.126.89.98) 2020-03-02 07:28
      • 0
      • 0

      Хөгжим Бүжгийн Коллеж хавиар л дээд давхаргыхан байдаг гэж ойлгож болох уу? Урлагаас хол, дээр нь аня гэдэг бол доод давхарга. Хүниыг хэл яриагаар нь давхарга болгож члгах чинь авторын нийгэмд эзлэх байры суурийг яг тодорхойллоо. Wannabe гэдэг үг байдаг юм.

      Хариулах

    • Зочин

      (66.181.177.141) 2020-03-01 19:19
      • 0
      • 0

      Маш зөв асуудал хөндсөн байна. Өвөрмонгол кино үзээрэй. Ёстой аниа аниа аниа гэнэ.

      Хариулах

    • Зочин

      (150.129.140.235) 2020-03-01 18:40
      • 0
      • 2

      Аниа гэдэг үг бидний залууд огт хэрэглэгдэж байгаагүй. Энэ үг 90-ээд онд хил нээгдэж хүн бүр чөлөөтэй Эрээн явж наймаа хийдэг болсон тэр үeээс ганзгын наймаачдын оруулж ирсэн хэллэг. Анх Хар хорин зах дээр наймаачид аниа аниа гэхээр их эвгүй сонсогддог байсан. Энэ бол яах аргагүй урдаас орж ирсэн үг . Өвөрмонголчуудын л хэллэг байх. Уг нь эгчээ л гэж байвал сайхан сонсогддог.

      Хариулах

    • Зочин

      (66.181.184.221) 2020-03-02 09:08
      • 0
      • 0

      хэл ёс заншилын хувьд өвөр монголчууд биднээс илүү хадгалж үлдсэн байх.

      Хариулах

    • Зочин

      (182.160.1.150) 2020-03-02 12:02
      • 0
      • 0

      Тийм ээ. Монгол бичиг, угаа авч үлдсэн цорын ганц монголчууд.

      Хариулах

    • Зочин

      (64.119.25.51) 2020-03-02 09:55
      • 0
      • 0

      Bayrtai uvurchuudluugee zail.

      Хариулах

    • эрхэмсэг хатагтайд

      (202.21.108.60) 2020-03-01 16:56
      • 2
      • 0

      Оюунжаргал гуай, таны нас сүүдэр хэд хүрч байна даа? Олигархжсан монголд дээд зэрэглэлийнхнийг ялгаж таних арга зааж өгсөн танд гүнээ талархан мэхийн ёсолном. Болгоож ажаамуу.

      Хариулах

    • Хариулт

      (182.160.38.182) 2020-03-01 18:37
      • 0
      • 2

      Энд нас сүүдэр ямар хамаа байна. Дээд зэрэглэлийнхэн гэж чи хэнийг хэлээд байгаа "ортоом" бэ? Боловсролтой, соёлтой гэж яригдаж байна. Уншсанаа хүртэл ойлгохоо байсан, "диплом" нэртэй хавтасны эздийн нэг үү? Нөгөө "аниа" хэрэглэгчдийн нэг үү? Ажил дээр хүртэл аниа, агаа гэсэн нөхдүүд их болсон нь нууц бишээ. Энд чинь байгууллагын соёл, харьцааны соёл, хувь хүний төлөвшил гээд их олон зүйл харагдаж байгаа юм даа.

      Хариулах

    • Зочин

      (119.238.121.234) 2020-05-31 01:12
      • 0
      • 0

      ta tsuivan geh ugiig buu heregleh tun.

      Хариулах

    • Нэргүй

      (202.126.89.98) 2020-03-02 07:30
      • 0
      • 0

      Доод давхаргатайгаа бас хэрүүл хийчихэж ээ. Хэрүүлч эрхэм дээдэс байх нь үхэж хэвт гэж.

      Хариулах

    • эрхэм хүмүүн танаа

      (202.21.108.18) 2020-03-01 22:31
      • 0
      • 0

      "нийгмийн доод давхаргынхан" гэж гарчигласан дээдэст хандаж байна бус уу?

      Хариулах