Усыг хэрхэн зөв уух вэ

Twitter Print
2022 оны 07-р сар 08-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Усаа хэрхэн зөв уух вэ?

Усыг яг л дусал хийлгэж байгаа юм шиг балга балгаар тасралтгүй уух ёстой байдаг. Нэг дор цүлхийтэл уувал бөөр маш ихээр ачааллаж гэмтэх магадлалтайгаас гадна уусан ус чинь ус болохгүй. Маш их устай аадар борооны ус үерлээд л урсаад л алга болдог бол шиврээ бороонд хөрс дэвтэж өвс ногоо сайхан услагддаг шүү дээ. Үүнтэй л адил. Балга балгаар уусан ус биед чинь шингэж эд эс бүрт чинь хүрнэ. Залгилж уусан ус нэн даруй шээс болоод л гарна.

Усаа тооцох: өөрийн жинг 40 мл-р үржүүлхэд усны доод норм гарч ирнэ. Ногоо их иддэг, хурдан туръя гэж бодоод 2 -р үржүүлье. Энэ нь усны дээд норм юм.

Жишээ нь, 50 кг-тай хүн өдөрт дор хаяж 2 литр ус, дээд тал нь 4 литр ус ууна.

Ус уух заавар:

Өглөө сэрэнгүүтээ (00 орохоосоо өмнө) тасалгааны хэмтэй эсвэл хүйтэн бүлээн ус 640 мл -ийг шууд залгилж ууна. Нэг дор. Ингэхэд Таны хоол боловрсуулах эрхтэн систем сэрж ажиллаж эхэлнэ. Өмнөх өдрийн идсэн зүйлс чинь гарна.

Өдрийн 16 цаг хүртэл усаа балга балгаар ууна. 16 цаг гэхэд та өдөрт уух усныхаа 80%-г уусан байх ёстой.

16 цагаас 20 цагийн хооронд усныхаа үлдсэн 20%-г нь ууж дуусгана.

20 цагаас хойш юу ч уухгүй. Амаа чийглэж болно. 20 цагаас хойш ус уухад бөөр ачааллахаас гадна нойронд муу болгоно.

Жишээн дээрээ тайлбарлавал:

Өглөөний усаа 8 цагт уусан. 4 литр уснаасаа 640 мл -ээ хас. 3360 мл ус үлдэнэ. Үүний 80% нь 2700 мл-г нь 16 цагаас өмнө уусан байна. Ингэхийн тулд 8 - 16 хүртэл 8 цагийн зай байна. Нэг цагт 340 мл ус ууна. Энэ нь нэг цагт 6-7 балгана л гэсэн үг. 10 минутанд нэг балга ус.

16 цагаас 20 цагийн хооронд үлдсэн 20% буюу 660 мл усыг ууна. Энэ нь цагт 165 мл буюу 3 балга л ус ууна гэсэн үг. 20 минутанд 1 балга.

Усаа зөв ууж сурахаас эрүүл зөв хооллолт эхэлдэг учраас усаа ууж сурцгаагаарай. Зөвхөн усаа зөв ууж эхлэнгүүт л маш их хаван, өтгөн бохирдол гадагшилж жин огцом бууна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.