АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг 2016 онд Монгол улс зохион байгуулна

Twitter Print
2014 оны 10-р сар 18-нд 09:05 цагт
Мэдээний зураг,

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг ирэх 2016 онд Монгол Улсад зохион байгуулахаар болсон. Өчигдөр энэхүү баярт мэдээг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Италийн Милан хотоос УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай утсаар холбогдож хуваалцсан юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энэ хурлыг эх орондоо зохион байгуулахын төлөө ажиллахаар бид ярилцсан байсан. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёртоо баяр хүргэе. Энэ хурлыг авч байна гэдэг бол Монгол Улсын нэр хүнд Олон улсад ямар хэмжээнд хүрснийг харуулж байна. Энэ бол том амлалт. Монголын нэрийг сайнаар гаргахад оролцсон бүх хүмүүстээ баяр хүргэе. Энэ бол бүх монголчуудын баяр шүү. Манай хоёр хөрш, дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтарч ажиллана гэсэн. Энэ хурлыг авна гэдэгтээ тийм ч итгэлтэй байгаагүй. Гэтэл хуралд оролцсон бүх орны төлөөлөгчид Монголын энэ саналыг хүлээж авсан. Хэн ч эсэргүүцээгүй, бүгдээрээ дэмжсэн” гэлээ.

Европын Холбооны гишүүн 27 улс, Европын 2 орон (Норвеги, Швейцарь), Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо болох ASIAN–ны гишүүн 10 орон, Зүүн Хойд Азийн 10 орон, Австрали, БНХАУ, Монгол, Мьянмар, ОХУ, Пакистан, БНСУ, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон болон Европын Комисс АСЕАН-ны Нарийн бичгийн даргын газар, мөн энэ жилээс гишүүнчлэлд нь нэгдэж буй Хорват, Казакстаныг оруулан тооцвол 53 орны төлөөлөгчдийг эгнээндээ багтаасан энэхүү олон улсын байгууллагын орнууд Монголын гадаад бодлогыг өндрөөр үнэлж буйн илрэл энэ боллоо.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.