Л.Жеймс Майами хот дахь харшаа зарна

Twitter Print
2014 оны 10-р сар 18-нд 15:56 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн өнөө цагийн хамгийн шилдэг тоглогч Л.Жеймс энэ улирлаас эхлэн хуучин багтаа тоглохоор болсон. Түүний гэр бүл Клевлэнд хот руу нүүхээр болсон тул Майамгийн эрэг дээрх харшаа зарахаар болжээ. Дөрвөн жил амьдарсан харшаа 17 сая ам.доллараар зарна гэдгээ хэлсэн юм. Майами дахь харш нь зургаан унтлагын өрөө, найман угаалгын өрөөтэй аж. Д.Уэйд, К.Бош нарын хамтаар 2012, 2013 оны аварга болж, финалын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг авч байсан Леброн өнгөрсөн жил гурав дараалан түрүүлэх боломжоо алдсан.

Үүнд нь багийн уур амьсгал таагүй болж “Майами Хит”-ээс явахаас өөр аргагүй болж байлаа. Харин 2003 оны драфтыг тэргүүлж, “Морин цэргүүд”-эд ирэхэд Клевлэнд хот түүнийг гайхалтай хүлээн авч байсан. Иймд хуучин хотын багтаа эргэж очих шийдвэрийг гаргасан юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.