Царцаамаг ба үе мөч

Twitter Print
2021 оны 03-р сар 17-нд 10:28 цагт
Мэдээний зураг,

Монголчууд бид хонины толгой шийр хуйхлан ялз чанаж амтлан царцаамаг хийж идэж ирсэн уламжлалтай. Бидний энэхүү уламжлалт хүнс нь коллаген маш ихээр агуулдаг билээ.

Коллаген нь арьсны уян хатан чанарыг үүсгэхээс гадна үений бүтцэд оролцдог уураг юм. Хүнсээр коллаген сайн авснаар арьс уян хатан байх, үе мөч бүтцээ алдахгүй байх суурь бүрддэг. Жирэмсний үед биед коллаген хангалттай байх нь арьсны уян хатан чанарыг сайжруулж арьс язрахаас сэргийлдэг талтай. Жирэмсний үед жин нэмж том үеүдэд ачаалал нэмэгддэг тул коллаген хүнсээрээ авч үе мөчөө дэмжих хэрэгтэй. Мөн спортын хүнд бэлтгэл хийдэг тамирчид хүртэл үеэ хамгаалахын тулд коллаген агуулсан хүнс хэрэглэж байх хэрэгтэй.

Иймд хүнсэнд коллагены агууламж өндөртэй царцаамаг идэж байхыг зөвлөе. Нэмж хэлэхэд коллагены нийлэгжилтийг витамин С идэвхжүүлдэг гэдгийг анхаараарай.

Эх сурвалж: Цахим эмч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.212.116.147) 2020-03-30 20:27
      • 0
      • 0

      100 мм царигтай төмөр замаар жуулчдад

      Хариулах