
Италийн Болонья хотын дуурийн театр Украина бүсгүй Оксана Лынивийг ерөнхий удирдаачаар сонгосон нь Италид анх удаа эмэгтэй хүн дуурийн театрын удирдаач болж байна гэж The Guardian мэдээлжээ.
Хэдэн жилийн турш ерөнхий удирдаач хайж байсан Болонья хотын театр 2021 оны 3-р сард Оксана Лынивийн анхны тоглолтын дараа энэ албан тушаалыг түүнд санал болгожээ.
Шинэ удирдаач ажлаа нэгдүгээр сарын 22-ноос эхлэх бөгөөд гэрээний дагуу гурван жил ажиллах юм байна.
Лынивийн удирдсан анхны бүтээл бол Италийн хөгжмийн зохиолч Умберто Жорданогийн” Андре Чениер” дуурь байжээ.
Лынив театрын ерөнхий удирдаачаар томилогдсныгоо Италийн дуурийн түүхэн мөч гэж үзэж байна гэжээ.
"Нийгэм тэгш эрхийн талаар илүү их анхаарах болсон үед залуу эмэгтэй удирдаачид айх хэрэггүй, бүх боломжийг ашиглах хэрэгтэй" гэж Линив хэлсэн байна.
Лынив өнөө үеийн шилдэг гурван эмэгтэй удирдаачийн нэг юм.
Анх 16 настайдаа найрал хөгжим удирдсан Лынив 2018 онд Австрийн Грац хотын Филармонийн анхны эмэгтэй ерөнхий удирдаач болж, 2021 оны долдугаар сард 145 дахь жилдээ үргэлжилж байгаа Байрейтийн дуурийн наадмыг нээсэн анхны эмэгтэй удирдаач болжээ.
Анастасия Музычук
“Сноб”
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.