Нидерландын тамирчид Хятад руу гар утас, зөөврийн компьютер зэргээ авч явахгүй

Twitter Print
2022 оны 01-р сар 13-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Ирэх сард БНХАУ-ын нийслэл Бээжинд болох Өвлийн Олимпын наадамд оролцох Нидерландын тамирчдыг гар утас, зөөврийн компьютер зэргээ гэртээ үлдээхийг үүрэг болгосон байна.

Нидерландын Де Фолькскрант сонинд бичсэнээр энэ нь Хятадын тагнуулын үйл ажиллагаанл өртөхөөс сэргийлсэн алхам аж. Зөвхөн тамирчдаар зогсохгүй тамирчдыг дагаж явах бүх хүмүүст гар утас, компьютер, таблет зэргүүдээ гэртээ үлдээж, Хятад руу авч явахгүй байхыг Нидерландын Олимпын Хорооноос анхааруулжээ.

Нидерландын Олимпын Хорооны төлөөлөгч Гээрт Слот Бээжин-2022 Олимпын наадамд оролцох тамирчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдэд цахим аюулгүй байдлыг хангах тухай тусгасан хэмээн мэдэгдсэн ба тэрээр, "Цахим аюулгүй байдлын ач холбогдлыг сүүлийн жилүүдэд ихээр чухалчлах болсон.

БНХАУ-ын эрх баригчид цахим орчноо бүхэлд нь хаалттай болгосон нь онцгой тохиолдол юм." хэмээн ярьжээ. Де Фолькскрант сонинд бичсэнээр Нидерландын тамирчдын хувийн мэдээллийг Хятадын тагнуулын албанаас хамгаалахын тулд тамирчдад Хятадад байхдаа хэрэглэх шинэ гар утас, төхөөрөмжүүдийг өгөх аж.

Бээжин-2022 Өвлийн Олимпын наадамд Нидерландын 30 гаруй тамирчид оролцох ба дийлэнх нь гүйлтийн тэшүүрийн спортын төрөлд өрсөлдөх аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.