Умардын дайд диваажин Норвэй

Twitter Print
2017 оны 10-р сар 28-нд 10:36 цагт
Мэдээний зураг,

Норвеги улсын сан хөмрөг иргэн бүрт нь сая доллар ногдох хэмжээнд хүрчээ. Норвегийн төв банкны албан мэдээллээр тус улсын сан хөмрөг 5.11 триллион крон (ойролцоогоор 828.66 тэрбум ам.доллар) болсон бөгөөд үүнийг  нийт хүн амд  (2013 оны арванхоёрдугаар сард 5 051 275 орчим) хуваавал иргэн бүр саятан болж байгаа аж. Норвегийн сан хөмрөг өнгөрсөн онд дотоодын нийт бүтээгдэхүүний 183 хувьтай тэнцсэн бөгөөд цаашид 2030 он гэхэд 220 хувьд хүрэх хандлагатай байгаа гэнэ. Баялгийн хараал гэдгээр бол Норвеги улсын сан хөмрөг арвижих тусам ард иргэд нь хөдөлмөрлөх сонирхолгүй болж байгаа бөгөөд албан ёсны судалгаагаар Норвегийн хөдөлмөрийн насны таван хүн тутмын нэг нь нийгмийн даатгалаас ямар нэгэн төрлийн мөнгөн тэтгэмж авч, гэртээ зүгээр суудаг байна.

Европ тивийн хамгийн хойд хэсгийн хил хязгаарыг эмжиж Скандинавын хойгийн баруун хэсэгт оршдог Норвеги улсын байгалийн үндсэн баялаг газрын тос болдог, тус улсын сан хөмрөгийг бараг тэр чигээр нь бүрдүүлдэг. Зүүн талаараа Швед,Норвегийн тэнгис, зүүн хойд хэсгээрээ Баренцевийн тэнгис, Финлянд, ОХУ-тай хил залгадаг хойд туйлын нам дор газрын баялагийг агуулсан Норвеги улс ойн аж ахуйн маш их нөөцтэйн дээр төмөр,мөнгө, цайр,тугалга,никель, титан, молибден,гантигаар баялаг ордтой, Европдоо хөнгөн цагаан,магнийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг байна. Монгол нутагтай адил эрс тэс уур амьсгалтай энэ газар байгалийн өнгө төрхөөрөө диваажингийн гэмээр үзэсгэлэнтэйн дээр зэрлэг ан амьтнаар баялаг, хандгай,халиун болон цаа буга, дэлхий дахинд өндөр үнэлэгддэг хулд загасны өлгий нутаг гэдгээрээ алдартай билээ. Умард зүгийн энэ диваажингийн үзэсгэлэнт өнгө төрхийг доорхи гэрэл зургуудаас харж болох юм. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.