Буриадын депутат эмэгтэй сонгогчиддоо хар тамхи нийлүүлдэг байжээ

Twitter Print
2014 оны 10-р сар 17-нд 15:21 цагт
Мэдээний зураг,

Буриадын нэгэн депутат эмэгтэй хар тамхи худалдаалсан хэргээр шалгагдаж байна. 36 настай уг эмэгтэйн хамтран амьдрагч нь хар тамхинд донтсон эр бөгөөд депутат бүсгүй түүнтэй хамтарч хар тамхи тарааж, худалддаг байжээ.

Түүнийг өөр таван хамтрагчынх нь хамт энэ сарын 7-ны өдөр Иволгийн районд баривчилсан бөгөөд хөрш зэргэлдээ районы хоёр этгээдээс их хэмжээний хар тами авч цаашид худалдах гэж байсан тухай мөрдөн байцаах газрын хэвлэлийн мэдээнд дурьдсан байна.

Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр, сэжигтэн эмэгтэй хэдэн жилийн өмнөөс хар тамхинд донтсон хамтран амьдрагчынхаа хамт Иволгинск тосгонд амьдарч ирсэн, хоёулаа ямар ч ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан бол орон нутгийн сүүлийн сонгуулиар депутатаар сонгогдсон байна.

Энэ оны тавдугаар сард түүний хамтран амьдрагч Байкальск дахь танилуудаасаа хар тамхи зээлдэн авч худалдах санал тавихад бүсгүй зөвшөөрсөн аж. Хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчдын нотолсноор хэрэгтнүүд Буриадад таваас зургаан удаа их хэмжээний хар тамхи оруулж ирж байсан аж. Хамгийн сүүлийн удаа тэднийг хэргийн газар дээрээс баривчлахад 1561 ширхэг цаасан уутанд боосон хар тамхи авч явсан байна. Депутат эмэгтэй тэрчлэн орон нутгийн захиргаанд ажилладаг найз бүсгүй, хөршөө хүртэл хар тамхины бүлэглэлд элсүүлэхээр ятгаж байсан аж. Харин тэдний хамсаатан нэг эмэгтэй нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд хар тамхины борлуулатаас орж ирсэн мөнгө, зардалыг тооцохын хамт гэртээ их хэмжээний хар тамхи хадгалж байжээ.

Тэднийг баривчлах үеэр хар тамхи нийлүүлж ирсэн зэргэлдээ бүс нутгийн хоёр этгээд, мөн хар тамхи борлуулдаг нутгийн нэгэн иргэн уг хэрэгт холбогдолтой болохгы тогтоосон байна. Мөрдөн байцаалтын явцад депутат эмэгтэй хэргээ хүлээжээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.