
МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва Шадар сайдын албаа үргэлжлүүлэн хаших эсэх нь тодорхойгүй байна. Онцгой байдлын газрыг ах дүү хамаатан садангуудаараа “онцгой сайн” дүүргэж чадсан. Ажил хийхийн оронд Н.Энхбаяр даргынхаа ая талыг харж, ажил хийдүүлдэг, хүргэнээ ажилд авч, зөвлөхөө хурандаа болгосон гээд түүний талаар “муу” мэдээлэл хөвөрсөөр байна.
Иймэрхүү шалтаг шалтгаанаар Д.Тэрбишдагва шадар сайдын суудлаасаа буух нь бараг л тодорхой болоод байгаа ч өнөөдөр тэрээр үүрэгт ажлаасаа сайн дураараа чөлөөлөгдөх болсон тухай ойрын эх сурвалж нь мэдээллээ.
Д.Тэрбишдагва "Надад сандал, ширээтэй зууралдаад байх шаардлага байхгүй. Намын дэд даргын албыг ч хүлээлгэн өгөхөд бэлэн" гэжээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.