Суултуурны тагийг байнга хааж байх нь таагүй энерги гэрт түгэхээс хамгаалж байгаа хэрэг

Twitter Print
2021 оны 04-р сар 11-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

Ариун цэврийн өрөө

Ариун цэврийн өрөө нь хүмүүсийн хэрэгтэй зүйлийг нь өгч, хэрэггүй зүйлийг нь авч үлддэг хэсэг гэж ойлгож болно. Тэр утгаараа хамгийн хэрэгтэй хэрнээ, аль ч зүгт байрлаж байсан ариун цэврийн өрөө муу юм. Тиймээс ариун цэврийн өрөөг орон байрны зөвлөгөө авч засах хэрэгтэй.

Ариун цэврийн өрөөний хамгийн чухал зүйл бол эхлээд үнэр дарагчыг хоёр ангилна. Нэг нь байнга онгорхой байж нөгөө нь үнэр дарах хэрэгтэй үедээ цацдаг гэж. Байнга онгорхой үнэртэж байдаг үнэртүүлэгч нь ариун цэврийн таагүй энергийг саармагжуулж байдаг бол, хэрэгтэ үедээ хэргэлдэг нь хаалга онгойлгох үед гэрлүү таагүй энерги орж ирэхгүй гэсэн утгатай.

Харин хашаа байшинд амьдардаг хүмүүс заавал тэр вирус устаггч, хөрсөнд шингэлэгч, ариутгагч бодис цацаж байх ёстой шүү. Үнэртүүлэгчийг баасны үнэр дардаг гэж дангаар нь бодох хэрэггүй. Аль болон жимсний ямар ч хамаагүй үнэртэйг сонгоорой. Цэцэгнийх тийм ч ариун цэврийн өрөөнд Фэнг Шүйд тохиромжтой биш. Мөн хиймэл хатаасан цэцэг ариун цэврийн өрөөндөө битгий байлга. Бас цэцэгтэй плитатай бол даруйхан солихыг зөвлөж байна. Аргалах зүйл байхгүй өвдөөд байдаг.

Ариун цэврийн өрөөний гэрэл нь маш тод байх ёстой. Тод байж чадвал өрөөнд байх үед танд таагүй энерги шингэхгүй. Бүдэг гэрэлтэй ариун цэврийн өрөөтэй хүмүүсийн ажил төрөл нь хэзээч бүтдэггүй. Мөн хашаа байшинтай айлууд заавал гэрэлд хийгээрэй. Харанхуй нойлтой байгаад байхаар шууд бусаар өвдөөд, ямар нэгэн зүйлээр дутуу байгаад байдаг юм шүү.

Мэдээж ариун цэврийн өрөө дээд зэргийг цэвэрхэн байх хэрэгтэй. Жорлонгийн суултуурны тагийг байнга хааж, хэрэглэх үедээ сөхдөг байх нь таагүй энерги гэрт түгэхээс хамгаалж байгаа хэрэг.

Ариун цэврийн өрөөний хаалга байнга хаалттай байх ёстой. Ариун цэврийн өрөөний хаалга чахарч дугардаг байж болохгүй. Энэ нь айл гэрт азгүй байдлыг авчирдаг.

Ариун цэвийн өрөөнд цэвэрлэгээний болон тоос соргч гэх бусад зүйлсээ хадгалах нь нэг төрлийн хамгаалалт болдог учраас хамгийн тохиромжтой. За тэгээд эрэгтэйчүүд нь сууж шээдэг болчуул ариун цэвэр, эрүүл ахуй талаасаа бүүр сайн.

Э.Дөлгөөн

Азийн Феншүй холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.