
Төгөлдөр хуур хөгжим нь харахад их ойлгомжтой хөгжмийн зэмсэг. Үйлдэл нь ч гэсэн амархан харагддаг. Үнэндээ яг харагдаж байгаа шигээ амар тоглогддог хөгжим биш юм.
Тоглоочоос ер бусын ур чадвар шаардаж, хурууны мэдрэмжээр, гарын техник-ээр тоглогддог учир тоглоочоос маш их мэдрэмж, мэдлэг, овсгоо, тэвчээр шаарддаг. Төгөлдөр хуур тоглох процесс-ыг мэдлэг дутуу, буруу ойлголттой хүмүүс маань 7 нот сураад, даралтыг доош чихэх л үйлдэл мэтээр төсөөлж байна.
Хүүхдээ яагаад 2 ая сурч байгаа юм. Олон ая сурахгүй яасан юм? гэхээс илүү Ямар их тэвчээр, хүмүүжил, ухаан, тэр олон техник, Уран сэтгэмж сурч байгааг анзаардаггүй. Төгөлдөр хуур тоглож сурч л байгаа бол энэ бүгдийг эзэмшиж, бие хүн болон төлөвшдөг. Суралцагч хүссэн нот-оо урдаа тавиад шууд хараад тоглох чадвар суух хэрэгтэй. Маш нарийн мэдрэмж, ухаан, тэвчээр шаарддаг мэргэжил юм. Сонирхон суралцагч гээд мэргэжлийн багш хүн энэ бүгдийг орхигдуулж заана гэж үгүй.
Мэргэжлийн багш болох гэж хамгийн багадаа 12 жил (түүнээс дээш жил) сурч байж багшлах эрхтэй болдог энэ ховор мэргэжил-ийг тэр бүр нарийн мэддэггүй болов уу? Иймд Хамгийн түрүүнд эцэг, эхчүүдийн санаа тавих зүйл:
Ямар туршлагатай багш, ямар орчинд, ямар сургалтын хөтөлбөрөөр сурч байгаа? сурах гэж байгаагаа судлаж сургалтандаа хамрагдах хэрэгтэй. Мөн тууштай хичээллэж байж үр дүн гардаг энэ нарийн мэргэжлийн хөгжмийн зэмсгийг дарж биш, тоглож сурах хэрэгтэй гэдгийг ойлгодог, мэдэрдэг болвол бидний багахан ч гэсэн зорилго биелж байгаа юм.
Эх сурвалж: "Классик" төгөлдөр хуур, дуулаачийн сургууль
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.