“Реал” хагас хамгаалагчаа 10 сая фунтээр зарна

Twitter Print
2014 оны 10-р сар 17-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

Германы шигшээ багийн хагас хамгаалагч С.Хедирагийн хувь заяа хаашаа эргэх нь тодорхойгү байна. Испанийн “Реал Мадрид” түүнийг өвлийн солилцоо наймааны цонхоор 10 сая фунтээр зарна гэдгээ мэдэгдсэн. Энэ мэдээллийн дараа Английн “Челси” хамгийн түрүүнд авах санал гаргажээ. “Цэнхэрүүд”-ийн одоогийн дасгалжуулагч Ж.Моуриньо урд нь “Реал”-ыг дасгалжуулж байсан учир Англид ирэх магадлал нь өндөр гэж мэргэжилтнүүд үзжээ. Харин К.Анчелотти Герман тоглогчийг Италийн “Милан”-д очсон нь дээр гэж зөвлөжээ.

2014 оны дэлхийн аваргад Герман түрүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан С.Хедира 1987 оны дөрөвдүгээр сарын 4-нд Баруун Германы Штуттгарт хотод төрсөн. “Штуттгарт” клубын хүүхдийн академид хүмүүжиж 2006-2010 он хүртэл төрлөх нутагтаа тоглож байгаад дөрвөн жилийн өмнө “Реал”-д иржээ. Анх Эзэн хааны багийн тактик гайхалтай зохицож “Ла Лиг”, “Аваргуудын лиг”, “Европын супер” цом зэрэг олон шагнал хүртсэн. Мөн Германы шигшээд 2009 оноос хойш тоглож 2014 онд дэлхийн аварга, 2010 онд дэлхийн аваргын хүрэл медалийн эзэн болсон шилдэг тоглогч юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.