Шүүхээс Ю.Цэдэнбал агсныг цагаатгалаа

Twitter Print
2021 оны 10-р сар 06-нд 08:15 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр Монголын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалыг цагаатгах өргөдлийг хэлэлцэх шүүх хурал гурав дахь удаагаа болж түүнийг хэлмэгдүүлсэнд тооцож цагаатгажээ.

Ю.Цэндэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг өнөөдөр хэлэлцсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн талаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ. 

Шүүх хуралд өргөдөл гаргагч түүхийн шинжлэх ухааны доктор профессор, Юмжаагийн Цэдэнбалын намтар судлаач Ц.Жамбалсүрэн, гавьяат хуульч өмгөөлөгч С.Нарангэрэл, өмгөөлөгч Ж.Жавзандулам нар оржээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа 2020 оны наймдугаар сарын 27-нд УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах комиссын дэд даргын хувьд Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг хууль ёсны дагуу цагаатгуулахаар шүүхэд хандаж байв.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.