Москвад агаарын хэм цельсийн +6.2 хэмд хүрч, рекорд тогтоов

Twitter Print
2019 оны 12-р сар 26-нд 13:15 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын нийслэл Москва хотын агаарын хэм даваа гарагт цельсийн +6.2 хэмд хүрч, тус хотод цаг уурын ажиглалт хийж эхэлсэн 140 жилийн түүхэнд рекорд тогтоожээ.

Өмнө нь 2015 оны 23-нд Москва хотын агаарын хэм цельсийн +5.9 хэм хүрч рекорд тогтоож байжээ. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Москва хотод + 5.6 хэм, пүрэв гарагт + 6.5 хэм дулаан байсан нь мөн л өмнөх жилүүдийн үзүүлэлтээс дулаан байсан байна. 10-р сарын эхэн, 4-р сарыг санагдуулам дулаан цаг агаарын улмаас зарим моднууд нахиалж, мөөг ургаж, шумуул хүртэл гарчээ.

Түүнчлэн Москва хотод энэ долоо хоногийг дуустал хур тунадасгүй байх төлөвтэй байгааг цаг уурын албанаас мэдээлжээ. Москва хотын агаарын хэм урьд хожид байгаагүй дулаан байгаа нь дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой болохыг мэргэжилтнүүд онцолж байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч түүнээс цаг уурын өөрчлөлт ОХУ-д хэрхэн нөлөөлж буй талаар асуухад тэрээр дэлхийн цаг агаарын хэм нэмэгдэж буй талаар мэдэж байгаа ч үүнд хүний оролцоо нөлөөлсөн гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсэн юм.

People walking in Tverskoi Boulevard in central Moscow.

Тэрээр, "Дэлхийн түүхэнд агаарын хэм дулаарах эсвэл сэрүүсэх үеүд байсан гэдгийг бид мэднэ. Энэ нь орчлон ертөнцөд болж буй өөрчлөлтүүдтэй нягт холбоотой. Дэлхий тэнхлэг эсвэл тойрог замаасаа өчүүхэн хувиар хазайснаар Дэлхийн уур амьсгалд маш ноцтой өөрчлөлтүүд гарч байсан. Одоо яг энэ зүйл дахин давтагдаж байна. Хүн төрөлхтөн дэлхийн цаг уурын өөрчлөлтөнд чухам ямар нөлөө үзүүлсэнийг тогтоох нь маш хэцүү. Гэсэн хэдий ч бид цаг уурын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд бүх хичээл зүтгэлээ гаргах хэрэгтэй гэдэгтэй санал нэгдэж байна." хэмээн хариулсан юм. 

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.