
Өвдгөнд яс ургах гэж хэлж сурсан энэ өвчнийг остеоартрит гэж нэрлэнэ. Өвдөгний үений тэжээлийн дутагдалд орж, мөгөөрсний эрүүл бүтэц алдагдаж, яс, мөгөөрсний гадаргуу хэлбэрээ алдан барзайж, эвдэрч, зах ирмэгээр нь ясан ургацгууд ургахыг хэлж байгаа юм.
Энэ үед үений зай нарийсч, үений хөдөлгөөн хязгаарлагдаж, үе, үений хүүдийн архаг үрэвсэл хүндрэн, шар ус хурж, ясны өнгөц, гүн давхрага сийрэгжин хөндий үүсдэг. Өвдгөнд яс ургахад нөлөөлөх хүчин зүйлс:
Таргалалт
Хөдөлгөөний дутагдал
Насжилт
Гэмтэл, бичил хугарал
Цэвэршилт
Өвдгөнд яс дөнгөж ургаж эхлэхэд үений мөгөөрсөн эдийн нөхөн төлжилтийг сайжруулж, тэжээлээр хангах нь хамгийн чухал юм. Остеоартрит өвчний 4 үе шатыг харуулсан байна.
1-р үе шатанд эмийн эмчилгээ үр дүнтэй бөгөөд бүрэн эдгэрэх боломжтой Энэ үед үеэр хөшиж өвдөх, удаан зогсох, удаан явсны дараа үеэр өвдөнө. Үеэр нужигнаж бага зэрэг дуугарна. Рентген зурагт үений зай үл ялиг нарийсч, үений гадарга барзайж, зах ирмэгээр нь өөрчлөлт өгч эхэлдэг.
2-р үе өвчний шинж хурцаар илэрч эхэлнэ. Байнгын өвдөлт өгнө, өглөө, оройд адилхан өвдөлт их өгнө. Тайван үед арай багасна.Явахад хөдөлгөөн удааширч, хөдөлгөөн хийхэд үеэр нужигнаж дуугарна.
3 болон 4-р үед байнга өвдөж, хавдан, үений хөдөлгөөн хязгаарлагдаж, үе хэлбэрээ алддаг. Үений доторхи бүтэц алдагдаж, үений холбоос сунаж, үеэр муруйна. Рентгенд үений зай нийлж, зах ирмэгээр нь их хэмжээний ясан ургацгууд ургаж, мөгөөрс бүтэн эвдэрч, ясны хөндийд их хэмжээний хөндийнүүд үүсч сийрэгжин бүтэц нь өөрчлөгддөг.
3, 4-р үед эмийн эмчилгээ нь цаашид даамжирч, хүндрэхээс сэргийлнэ Энэ үед мэс засал эмчилгээ хамгийн үр дүнтэй байдаг. Өвдгөнд яс ургасан бүх үе шатанд та глюкозамин ууснаар таны үений шингэн нөхөгдөж, үений мөгөөрсөн эд нөхөн төлжин, үрэвслийг дарна. Ялангуяа 1, 2-р үе шатанд маш үр дүнтэй байдаг.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.