Эрүүл мэндийн сайдад гавъяат эмч Л.Жамбалжав яригдаж байна

Twitter Print
2014 оны 10-р сар 17-нд 08:34 цагт
Мэдээний зураг,

МАХН-ын бага чуулган өчигдөр эхэлсэн ч тодорхой шийдэлд хүрэлгүй хойшилж өнөөдөр үргэжлүүлэн хуралдаж байна. Тус хуралд 100 гаруй гишүүд, намын удирдлагууд болон хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирээд буй намын дарга Н.Энхбаяр оролцож байгаа аж. Энэ бага чуулганаар УИХ-ын гишүүд, Засгийн газрын танхимд орж ажилласан гишүүдийнхээ тайланг сонсож, шинээр томилох сайд нарын талаар хэлэлцэж, их чуулганы товыг зарлах юм байна. Тиймээс асуудал нэлээд ширүүхэн өрнөж байгаа бололтой. Ямартай ч УИХ-ын даргад Засгийн газрын шинэ бүрэлдэхүүний нэрсийг өргөн барихад  эвслийнхний санал ороогүй байна.

Гэхдээ УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай хэлэлцэн, гишүүдийн 87.7 хувийн саналаар дөнгөж сая баталлаа. Ингэхдээ Сангийн сайд Ч.Улааныг чөлөөлөхийг гишүүдийн 73 хувь нь дэмжсэн юм. Ч.Улаан сайд чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлэхийг хүсч чөлөөлөгдөж буй шийдвэрээ цэвэр манай МАХН-ын шийдвэр байсан юм шүү гэдгийг мэдэгдлээ. Тэгэхээр МАХН-аас Шадар сайдын албыг намын дэд дарга Д.Тэрбишдагва үргэжлүүлэн хашихуу, мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг өөрчилж Л. Жамбалжавыг томилохуу гэдгийг шийдэх үлдээд байгаа юм.

Ойрын эх сурвалжийн мэдээллээр Д.Тэрбишдагва өөрийнхөө хүсэлтээр Шадар сайдын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Намын зарим гишүүд нь МАХН-ын дарга, дэд дарга л Шадар сайдын алба хаших ёстой, ийм байж таарахгүй гэсэн санал гаргажээ. Гэвч Д.Тэрбишдагва "Надад сандал, ширээтэй зууралдаад байх шаардлага байхгүй. Намын дэд даргын албыг ч хүлээлгэн өгөхөд бэлэн" гэжээ. Монгол Улсын Шадар сайдын сэнтийд Н.Энхбаяр дарга, эхнэр О.Цолмон, Д.Шаравдорж нарын нэрсийг зүтгүүлж буй сурагтай.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • onon

      (202.126.91.158) 2014-10-17 09:19
      • 0
      • 0

      Eedee nemegdxuunii bairiig solixod niilber uurchlugduxgui gedeg l bolj bn daa. Jambaljav emch ch said bolxoor xun bish dee. Uur xumuus baidaggui yom uu?

      Хариулах