Давсны ширхэгээс ч жижигхэн цүнх 63,750 ам.доллараар зарагджээ

Twitter Print
2023 оны 06-р сар 30-нд 12:43 цагт
Мэдээний зураг,

Нью Йоркийн MSCHF компани давсны ширхэгээс ч жижигхэн гарын цүнхээ дуудлага худалдаагаар 63,750 ам. доллараар заржээ.

657×222×700 микрометр харьцаатай уг цүнхийг зөвхөн микроскопоор харах боломжтой аж.

MSCHF компани өмнө нь хүний цустай гутал, уландаа ариун ус агуулсан пүүз, зэврэлтээс сэргийлэх бодисны үнэртэй үнэртэй ус, аварга том резинэн улаан гутал зэргийг тус тус танилцуулж байсан билээ.

Дуудлага худалдаагаар зарагдсан дээрх цүнхийг фотополимер резинээр 3D принтерийн тусламжтай бүтээсэн ба цүнхийг микроскопоор харвал цүнхэн дээр Louis Vuitton брендийн лого байгааг олж харж болох аж.

Компанийн зүгээс Louis Vuitton брендээс логог нь байршуулах зөвшөөрөл аваагүй болохоо хүлээн зөвшөөрсөн байна.

Анхны дуудах үнэ нь 15 мянган ам.доллараас эхэлсэн уг микро цүнхийг худалдаж авсан хүнд MSCHF компаниас дижитал дэлгэцтэй микроскоп дагалдуулж өгч байгаа аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.