Норвегит эмэгтэйчүүд цэргийн алба хаана

Twitter Print
2014 оны 10-р сар 17-нд 07:57 цагт
Мэдээний зураг,

Норвеги арми дахь хүйсийн ялгааг арилгаснаар эмэгтэйчүүд цэргийн алба хаах эрхтэй болжээ. Шинээр баталсан хуулиар 19-44 насны эмэгтэйчүүд нэг жил 7 сарын хугацаатай цэргийн алба хаана. Энэ хууль 2016 оны эхний улирлаас эхлэн хэрэгжих учир 1997 оноос өмнө төрсөн эмэгтэйчүүд цэрэгт явах юм. Энэ улсын эмэгтэйчүүдийн Батлан хамгаалахын салбар дахь оролцоо 76 хувьтай байгаа нь Ирланд, Швед, Швейцарийн дараа буюу дэлхийд дөрөвдүгээрт орох үзүүлэлт юм.

Мөн сүүлийн жилүүдэд эрэгтэй болон эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахын тулд багагүй ажил хийж ирсэн юм. 2008 онд батлагдсан хуулиар компани болон арилжааны байгууллагуудын удирдлагад 40 хувиас доошгүй эмэгтэйчүүдийг томилох ёстой байдаг. Ийм шаардлага төрийн бус байгууллага болон улс төрийн намуудад ч мөн хамааралтай аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.