Циститээр дахин дахин өвдөхөд нөлөөлдөг нэг шалтгаан бол үтрээний үрэвсэл, үтрээний мөөгөнцөр

Twitter Print
2020 оны 11-р сар 05-нд 09:55 цагт
Мэдээний зураг,

Бүсгүй та ДАВСАГНЫ ХАНИАДААР ойр ойрхон өвдөөд л байна уу? Яагаад дахин дахин ЦИСТИТЭЭР өвдөөд байна гэж гайхаж байна уу?

Циститээр дахин дахин өвдөхөд нөлөөлдөг нэг шалтгаан бол үтрээний үрэвсэл, үтрээний мөөгөнцөр байдаг.

Бүсгүйчүүдийн нандин эрхтэн болох үтрээний орчин нь дааврын тогтолцоотой холбоотойгоор өдөр бүр өөрчлөгдөж байдаг.

Багахан даарч, жаахан ядрахад л таны үтрээний орчинд мөөгөнцөр ургаж, үтрээний үрэвсэл үүсэх суурь тавигдаж байдаг.

Мөн хэвийн бичил биетэний тоо буурч, улмаар нянгийн үржил үүсч, үтрээний нянгийн шалтгаант үтрээний үрэвслийг үүсгэдэг.

Үтрээний үрэвслийг дараах шалгууруудаар шалгаж тодорхойлж болдог. Үүнд:

1) Lactobacillusspp.-ийн тоо буурах эсвэл бүр байхгүй байх

2) Gardnerella vaginalis-ийн тоо огцом нэмэгдэх (108-1011CFU/mL)

3) Бусад эмгэгтөрүүлэгч нянгууд болох Atopobium vaginae, Megasphaera type 1 ба type 2, Bacteroides fragilis, Bacterial vaginosis-associated bacteria 2, Mobilincus spp., Mycoplasma spp, Ureaplasma spp, мөөгөнцөрүүд гарч ирэх эсвэл тоо нь огцом нэмэгдэх

Эдгээр нянгууд үтрээнд байвал хэвийн орчныг хангагч лактобациллуудыг дарангуйлснаар үтрээний тэнцвэрт микрофлорыг алдагдуулж өвчлөл үүсгэж эхэлдэг. Үтрээний үрэвсэл үүсгэгчид нь эмгэгтөрөгч шинж чанартай байдгаас тухайн хүндээ зовиур өгч загатнаа үүсгэх, үтрээнээс эвгүй үнэр гарах, доошоо их хэмжээгээр цагаан зүйл гарах гэх мэтээр шинж тэмдэг өгч эхэлдэг байна.

Үтрээний үрэвсэл үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл:

Дархлаа сулрах

Дороосоо даарах

Ажлын ачаалал ихтэй байх

Жирэмслэх

Чихэр хоол хүнс байнга хэрэглэх

Чихрийн шижин өвчнөөр өвдөх

Үтрээний үрэвслээр ойр ойрхон өвдөхөд түүнийг үүсгэгч нян нь шээсний сүвээр орж, улмаар давсагны салстын дор нуугдмал байдалд байдаг Е.коли нянгийн идэвхийг сэргээж, үржих нөхцлийг бүрдүүлдэг нь олон судалгаагаар батлагдсан байдаг. Иймээс ойр ойрхон дахин дахин өвддөг байна.

Циститийн өвчний эмчилгээг дутуу, дур мэдэн хийх нь шинж тэмдгийг бага зэрэг дарах боловч нь Цистит үүсгэгч Е.КОЛИ нянгийн антибиотикт тэсвэртэй болох, давсагны салстын дор нуугдмал байдалд оруулах гол нөхцөл болдог.

ЦИСТИТИЙГ БҮРЭН ЭМЧЛЭХ АРГА :

Иймээс цистит хөдөлсөн үед заавал эмчид хандан шээсэнд нян ургуулж, антибиотик тэсвэрт чанарыг үзэж байгаад тохирох антибиотикийг 7-14 хоног ууж, антибиотикийн үйлдлийг дэмжих зорилгоор цистон эмийг хавсарч хэрэглэхийг эмч бид нар зөвлөж байна.

Мөн дахин циститээр өвдөхөөс сэргийлж та цистон эмийг 2ш өдөрт 2 удаа 3 сарын турш ууж хэрэглээрэй.

Мөн үтрээний үрэвслийг бүрэн гүйцэт эмчилж, үрэвслийг бүрэн дарах зорилгоор В гелийг өдөрт 2 удаа үтрээний гүнд хийж 5-7 хоногийн турш хэрэглэнэ.

Гэхдээ үтрээний үрэвсэлт өвчин нь ДАХИХ хандлагатай байдаг тул үтрээний үрэвсэлт өвчнөөс сэргийлэх зорилгоор в -гелийг сар бүр 5 хоног хэрэглэж болно.

В гель нь 10 гаруй төрлийн эмийн ургамлын найрлагатай,бөгөөд мөөгөнцөрийн эсрэг, бактерийн эсрэг болон үрэвслийн эсрэг үйлдэлтэй бөгөөд үтрээний болон умайн хүзүүний эмчилгээнд үр дүн сайтай байдаг. В-Гель нь үтрээ болон умайн хүзүүний үрэвслийг хамтад нь намдаахын зэрэгцээ загатналтыг арилган, эдгэрэлтийг түргэсгэдэг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.