
Орос ах нарын баярын ширээнд байхгүй зүйл ховор, хэрэндээ сайхан тансаг байдаг. Хуучин социализмын үед анд нөхөд хааяа нэг уулзалдахдаа ресторан, кафе гэхээсээ илүү хэн нэгнийдээ "найрлах" дуртай байжээ. "Накрыть стол" буюу ширээ засна гэдэг бол Орос ахуйн маш том соёл. Монголчууд Оросуудыг л анх дууриаж сайхан зассан ширээний ард сууж унд хоолоо иддэг болсон түүхтэй.
Нөхдүүд шилтэй юм задлахаасаа өмнө заавал ч үгүй арвин их "закуска" бэлддэг журамтай. Хатааж давсалсан загас, өргөст хэмх, даршилсан байцаа, давсалсан гахайн өөх, хар талх бол ширээнд өрсөн байх ёстой наад захын зүйлүүд. За тэгээд нухсан, нухаагүй төмс, жаахан тансаглавал хилэм загасны хар түрс, яргай, хулд загасны улаан түрс, хавч, хиам, зайдас, пирожки, загасны нуугим сайхан үнэртэй шөл гээд олдохгүй юм гэж үгүй. Иймэрхүү далаад оны оны нэгэн ширээний зургийг сонирхуулъя.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505