Амьдралаа ариунаар хадгалахын тулд бие биедээ сэтгэл ханамжтай байх нь чухал

Twitter Print
2019 оны 11-р сар 19-нд 12:57 цагт
Мэдээний зураг,

 

Харилцаа нэгэн хэвийн байдалд орсноор эхнэр, нөхрийн харилцаанд зөрчил үүсэх магадлалтай гэж үздэг. Эхнэр нь илүү сексийн хувьд идэвх санаачлагатай байснаар эр нөхөртөө ханамж өгч, мөн эр нөхрөөсөө өөрийн хүссэн ханамжаа авч чаддаг.

Тиймээс харилцаандаа шинэлэг байдлыг үргэлж эрмэлзэх хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялангуяа гэр бүлийн хосуудын бэлгийн ажлыг уламжлалт байдлаар бус илүү сонирхолтой байдлаар хийх нь сэрэл, хүслийг нэмэх ба эдгээр нь өөр бусдыг сонирхох, тохиолдлын секс, гэр бүлийн араар тавилтын асуудлаас хамгаалж өгнө. Энэ нь гэр бүл болоод сэтгэл тайван, тогтвортой байх нэг үндэс болно.

Сексийн харилцаанд сэтгэл ханамжтай байх, бие биенээ хайраар дутаахгүйн тулд доорх асуудлаар өөр хоорондоо илэн далангүй ярилцдаг байхыг судлаачид зөвлөдөг.
- Та хоёр өөр өөр хүсэл таашаалтай юу?
- Та хоёрын харилцаанд хангалттай янаглал, романтик байдал бий юу?
- Та нар бие мах бодийн хувьд ямар нэг асуудалтай юу?
- Таны хайрт хүссэн зүйлийг чинь хийхгүй болохоор та секс хийх сонирхолгү й байна уу?
- Сексгүй янаг амрагийн харилцаа байж болох уу?
- Сексийн амьдралдаа яаж сэтгэл хангалуун байж чадах вэ?
Нөхөртэй бүсгүйчүүд яагаад өөр эрд сээтэн хаяж, нууц амрагтай болдог вэ?
Энэ нь Хайраар Дутсаных уу?, Хайраар Дутаасных уу?
доорх ярилцлагуудад анхаарлаа хандуулна уу.

1. Эхнэр. 28 настай

“Миний хувьд нөхөртөө хуурай хардуулсаар их залхсан. Нөхөр маань ажил тарангуут яг минут хараастай. Ажлаас гэр хүртэл зам бөглөрнө. 20-30 мин явна. За тэгээд энэ минутаас нь хоцорвол Хаана хэнтэй юу хийж байснаа ярь гээд л эр шүүлтэд орно доо. Сүүлийн 8 жилийн туршид би ажил тармагц сүнсээ зайлтал айж, цаг харан гэр лүүгээ яарч ирдэг гэвэл та итгэх үү? орой үдэш гарч орж найү нөхөдтэйгээ уулзаж, ярьж хөөрч сууна гэж бодоод ч хэрэггүй.”
Хардах шиг амархан, хайрлах шиг хэцүү зүйл үгүй. Хардах бол ганц хормын л ажил, хайрлахын тулд асар их тэвчээр, хүсэл, эрмэлзэл шаарддаг.

Дүгнэлт: Гэрлэсний дараах эхэн үед бие биенийхээ алдаа дутагдлыг олж харахгүй халуун сэтгэлээр ханддаг. Дунд үеэс амьдралын олон асуудлаас болж зөрчилдөн маргаж, түүнээсээ эмзэглэн хүсэл сонирхлын зөрчил гүнзгийрдэг. Үүний нэгэн жишээ нь дээрх ярилцлагаас харагдаж байна. Энэ нь эхнэр нөхрийн харилцаа нээлттэй /илэн далангүй/ биш, нөхрийн талаас харилцан үйлчлэл, солилцоо идэвхтэй явагдаж чаддаггүйтэй холбоотой.

2. “Би угийн сексийн хорхойтой. Амьдрал сонин шүү. Хүсэхэд хясна гэгчээр надад “хөлдүү” нөхөр хайрласан. Гэр бүл болсон цагаасаа эхлээд өнөөг хүртэл 6 жил болоход би сексийн хувьд үнэндээ хүссэн хэмжээндээ таашаал авч чадахгүй л явна. Арваад хонож байж, ард урд нь гарч байж арай гэж хүслээ дарсаар ирсэн миний сексийн амьдрал даанч утгагүй. Эр хүн яагаад ийм хөлдүү байдгийг би ойлгодоггүй юм. Бэлгийн сулралтай юмуу гэхээр эв эрүүл, чийрэг бие эрхтэнтэй. Секс хүсэлгүйн дээр энэ тухай амнаасаа ёстой “А” ч унагахгүй дээ. Би түүний гэр бүлийн хэт хаагдсан хүмүүжлээс үүдэлтэй болов уу гэж би таамаглагдаг. Гуч дөнгөж гарч яваа над шиг бүсгүйд секс гэдэг амин дэм шүү дээ. Залуу нас тоотой шүү дээ. Тиймээс л халуухан нууц амрагтай болох эрэлд гараад байна.”

Дүгнэлт: Нөхөр нь эхнэрээ хайраар дутааж, эхнэр нь хайраар дутжээ. Яагаад вэ? гэвэл сексийн харилцаанд үүсээд байгаа энэ байдлыг нөхөр нь төдийлөн мэдэрсэнгүйгээс өөрийгөө “хөлдүү нөхөр” гэж нэрдэгдэхэд хүргэжээ. Гэрлээд зургаан жил болоход нөхөр нь эхнэртээ сексийн хувьд хүссэнээр нь сексийн таашаал өгч чадсангүй. Тэгэхээр асуудлыг үүсгээд байгаа нөхөр нь өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Өөртөө буруу байгааг ойлгоогүйгээс болж, эхнэрээ хардана. Эндээс л харилцааны далд зөрчил үүсэж байгаа юм. Бүх зүйлийг өөрийн хүссэнээр байлгахыг хүсдэггүй байх. Ярилцаж бие биенээ ойлгодог, сэтгэлийн таашаал өгч авалцдаг, бэлгийн амьдралын талаар нэг сэтгэлтэй байх явдал чухал юм.

Гэр сүл судлаач С.Намжил 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.