Давсыг зөвхөн хоол амтлахад бус өөр зүйлд ч бас хэрэглэдэг

Twitter Print
2019 оны 09-р сар 29-нд 14:05 цагт
Мэдээний зураг,

Бидний өдөр тутам хоол хvнсэндээ өргөнөөр хэрэглэдэг давсанд хоол амтлахаас илvvтэй ахуйн бусад ямар зориулалтаар өргөн хэрэглэж болдог талаарх мэдээллийг хvргэе.

- Цахилгаан зуухан дээр vvссэн толбыг давсаар vрвэл амархан арилна.

Халуун савны дотрыг давстай усаар зайлвал өнгө орохдоо амархан.

Хулдаас, модон шал болон ширээн дээр асгасан бэхний толбыг давсаар арчиж арилгадаг.

Тортог сууж, шарласан цонхны торон хөшгийг давстай усанд дэвтээгээд угаахад өнгө сайн ордог.

Хувин, савны ёроолд тогтсон өнгөрийг давс хийж дэвтээн арилгахад дөхөмтэй байдаг.

Цантсан цонхыг давстай усаар угаах нь vр дvнтэй.

Өвлийн цагт цонхны завсар жижигхэн саванд давс хийж тавибал шил нь бараг цантдаггvй.

Шаазан аяга тавгийг бага зэрэг давстай бvлээн усаар угаавал сайхан өнгө орно.

Давстай бvлээн усанд хөлөө дvрвэл ядаргаа амархан тайлагдана.

Тэжээлийн тосыг шингэхийнх нь vед давстай усаар бигнэвэл арьс цайрч, нvvрний хаван багасдаг. Нэг аяга усанд нэг цайны халбага давс орохоор тооцоорой.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.