
2009 онд дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болж байсан Португалын шигшээ багийн гишүүн К.Роналду “Facebook” хуудсандаа 100 сая лайк анхны тамирчин боллоо. Энэ тухай тэрээр “Бүх хүнд баярлалаа. Хүүхэд байхдаа би гайхалтай мөчүүдийг мөрөөддөг байсан. Харин өнөөдөр тэр гайхалтай мөчүүдийн нэг нь тохиож байна” гэж хэллээ. Хөлбөмбөгчид дундаас түүний ард “Барселона”-гийн Л.Месси 74 сая, Шведийн З.Ибрагимович 20 сая лайктай бичигдэж байгаа аж. Мөн “Реал Мадрид”-ын дасгалжуулагч К.Анчелотти тоглогчийнхоо тухай хэлэхдээ “К.Роналду гайхалтай хөлбөмбөгчин гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ түүнийг Пеле, Марадона нартай харьцуулах боломжгүй. Өөр цаг үед төрөн гарсан.
Пеле, Марадонагийн үед хөлбөмбөгийн техник үзүүлэлт ондоо байсан. К.Роналду тоглолт бүрт гоол оруулдаг. Тийм болохоор “Реал Мадрид” тоглолтыг 1:0-ээр эхлүүлж байна гэж ойлгож болно” гэсэн юм. Мөн Итали мэргэжилтэн цааш ярихдаа “Би З.Зидан, З.Ибрагимович зэрэг гайхалтай тоглогчдыг дасгалжуулж байсан. Харин К.Роналду хамгийн шилдэг нь үү гэж асууж байвал “тийм” гэж хэлнэ” гэсэн аж.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505