Даралт ихсэлттэй гэдгээ мэдэх нь яагаад чухал байдаг вэ?

Twitter Print
2022 оны 07-р сар 27-нд 08:35 цагт
Мэдээний зураг,

АРТЕРИЙН ДАРАЛТ (АД) ГЭЖ ЮУ ВЭ?

Артерийн даралт гэж артерийн судасны хананд нөлөөлж буй цусны даралтыг хэлдэг. Артерийн судаснууд нь цусыг зүрхнээс эд эрхтэн рүү зөөвөрлөдөг. Артерийн даралтыг систолын ба диастолын даралтаар тодорхойлдог. Систолын буюу агшилтын даралт (СД) нь зүрх агших үед, диастолын буюу сулралын даралт (ДД) нь зүрх суларч амрах үед артерийн судсанд үүсч буй даралтаар тодорхойлогддог.

Артерийн даралт ихсэлт буюу артерийн гипертензи (АГ) гэж юу вэ?

Артерийн гипертензийн эмнэлзүйн зааварт “Хамгийн багадаа 2-3 удаагийн ирэлтийн үзлэгт гурван удаагийн хэмжилтээр систолын даралт 130ммМУБ буюу түүнээс дээш ба диастолын даралт 80ммМУБ буюу түүнээс дээш байхыг артерийн гипертензи (АГ) гэнэ” хэмээн шинээр тодорхойлсон нь АГ-ийг эрт илрүүлэх, эмэн эмчилгээг оновчтой сонгох, эхлүүлэх, хянах, хүндрэлээс сэргийлэх, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үздэг.

Даралт ихсэлттэй гэдгээ мэдэх нь яагаад чухал байдаг вэ?

Артерийн даралт хэт өндөр байх нь зүрх болон судсанд ачаалал өгч улмаар бай эрхтний (зүрх, тархи, бөөр, нүд, захын судас г.м) гэмтэлд хүргэдэг. Систолын даралт 20 ммМУБ-аар, диастолын даралт 10 ммМУБ-аар нэмэгдэхэд зүрхний өвчин, тархинд харвалт өвчнөөр нас барах эрсдэл 2 дахин ихэсдэг. Иймд хэрэв АД ихсэлтээ эмчлэхгүй, хянахгүй байвал эцэстээ зүрхний шигдээс, тархины харвалт, зүрх болон бөөрний дутагдал болох эрсдэлд өртдөг байна.

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.