МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

Twitter Print
2014 оны 10-р сар 16-нд 12:55 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, Сангийн сайд Ч.Улааныг албан тушаалаас нь чөлөөллөө. Үүний дараа Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Зоригтыг томилуулах тухай асуудлыг хэлэлцэхээр болсон ч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлага тав хоног үргэлжилнэ.

Мөн УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хороо хуралдаж, Гадаад харилцааны сайд Л.Болдыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн 70 гаруй хувийн саналаар дэмжин баталлаа. Үүний дараа УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хамтарсан хуралдаан эхэлж, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайдаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг томилуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага хүсч, байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.