“Тэнгэрийн хүү” жүжиг эх оронч үзлийг зүрхэнд тамгална

Twitter Print
2014 оны 10-р сар 16-нд 12:39 цагт
Мэдээний зураг,

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнгөрөгч долоо хоногт Урлагийн Гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржийн "Чөлөөт хос" жүжиг тоглогдсон билээ. Тэгвэл ирэх баасан гараг буюу аравдугаар сарын 17-ны 18.00 цагаас УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн Соёрхолт Н.Наранбаатарын найруулсан "Тэнгэрийн хүү" жүжиг тоглогдох гэж байна.

Хүннү гүрний тухай өгүүлэх энэ жүжиг хэн бүхний сэтгэлд омогшил, уярал, харуусал, ухаарлыг сүлэлдүүлэн өгөх билээ. “Хүн, Хүн, Хүн” хэмээн уухайлах баатар эрсийн сүрлэг дуу, тайзнаа эвшсэн нумнаас цойлох сумны шунгинан нисэх исгэрээн танд нэгэн хүчийг өгнө.

“Тэнгэрийн хүү” жүжиг төрийн тулга тойрсон цус, хөлс, нулимсны амтыг уярал, ухаарал, омогшил зангидан үзэгчдийн зүрхэнд тамгалахыг та сонирхоорой.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.