
Дорнын Шиндлер хэмээн алдаршсан Хэ Фэншань 1938 онд Австри улсыг Германчууд эзлэх үед Хятад улсын элчин сайдаар ажиллаж байжээ. Еврей нарыг тусгаарлан хорьж алж хядах үйл ажиллагаа эхлэнгүүт хэдэн арван мянган еврейчүүд Австри улсад суугаа гадаад улсуудын элчин сайдын яамдуудад хандан виз хүсч эхэлсэн байна.
Тухайн үед нэг виз нэг хүний амийг аврах боломжтой байлаа. Гэвч олон улс орон ервейчүүдэд тусалж чадахгүй байжээ. Харин элчин сайд Хэ Фэншань олон мянган еврейчүүдэд виз олгож Шанхай руу гарахад нь тусалжээ. 17 настай байсан еврей хүү Эрик Голдстобын гэр бүл гэхэд л 50 гаруй улсын төлөөлөгчийн газраас виз хүсэхэд ганцхан л Хэ Фэншань элчин сайд л тэдний гэр бүл, хамаатан 20 хүнд виз олгожээ.
1940 оны 5 сард нутаг буцсан Хэ Фэншань галт тэрэгний тавцан дээр хүртэл еврей хүмүүст виз өгч алтан амийг нь аварсан ачтан ажээ.
1938-1940 он гартал хэдэн мянган виз олгож хэдэн хүнийг аварч байсан нарийн тоог одоо гаргах боломжгүй юм байна. Хэ Фэншань амьд сэрүүндээ олон мянган еврей хүмүүсийн амийг аварсан гэдгээ ерөөсөө хэлж байгаагүй бөгөөд 1997 онд түүнийг бурхан болсны дараа гэр бүлийхэн нь сонинд нийтэлснээр анх удаа олонд хүрч тэрээр Дорно зүгийн Шиндлер гэж алдаршжээ.
Баатарын Чимгээ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.