Эсэргүүцлийн жагсаал зорилгодоо хүрэхээс нааш тарахгүй

Twitter Print
2014 оны 10-р сар 16-нд 11:27 цагт
Мэдээний зураг,

Хонгконгд өрнөж буй оюутнуудын жагсаалыг тараах зорилгоор эрх баригчид хүч хэрэглэжээ. Дөрвөн жилийн өмнө удирдагчаа өөрсдөө сонгох эрхийг өгч, ардчиллыг тогтооно хэмээн БНХАУ-ын зүгээс амласан ч хэлсэндээ хүрээгүй. Хятадын Коммунист намын зүгээс Хонгконгийн хотын даргыг иргэдийн саналаар сонгуулаагүй юм. Оюутнуудын жагсаалыг олон улс дэмжиж байгаа хэдий ч Засгийн газрын зүгээс яаралтай тараахаар хүч хэрэглэж эхэлжээ. Цагдаа нар сүүлийн хэд хоног жагсагчдыг удирдаж буй хүмүүсийг баривчилсан байна. Мөн жагсагчдын өөдөөс нулимс асгаруулагч хий, нүд хоросгогч цацсан аж.

Өнгөрсөн сарын 22-ноос хойш жагсагчид иргэний сонгох, сонгогдох эрхийн төлөө түүхэн алхам хийж, санхүүгийн гол дүүргийг эзлэн авч, цагдаа нарын нулимс асгаруулагч, бороохойн дор суултаа үргэлжлүүлсэн хэвээр байна. Хятадын Тусгай захиргааны бүсийн эрх баригчид эсэргүүцэгчдэд гэр гэртээ харьж, “тэнэг бодлоо” орхих эцсийн хугацааг энэ сарын 6 гэсэн боловч 100.000 эсэргүүцэгчийн хэн нь ч зорилгодоо хүрэхээс нааш гэртээ харихыг хүсэхгүй байгаа гэж хэлсэн. Эрх баригчид тэдэнд дуртай, дургүй байхаас үл хамааран Хонгконгийн залуу үе өөрчлөлтийн төлөө тууштай зогсоно гэдгээ мэдэгдсэн аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.