
Гарын алганд иллэг хийх замаар өрцний үйл ажиллагааг сайжруулах, суллах, ингэснээр дотор эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжих, өвчтөнийг тайвшруулж алив эмчилгээний үр дүнд эерэг нөлөө үзүүлэх боломжтой ажээ.
Үүний тулд өвчтөн хэвтээ эсвэл суугаа байрлалд биеэ суллаж тайван бна. Ходоод дүүрэн байх нь зохимжгүй. Хагас өлөн үедээ хийх нь зөв.
Гарын алга болон бүх бие сулласан бна. Өвчтөний гарын алганы голд эрхийн хурууны өндгөөр дарна. Аажим бага багаар алганы хөндлөн зураасны дагуу гадагш чиглэлээр хоёр эрхийг гулсуулах байдлаар алганаас салгалгүй илэх мэт хөдөлгөөн хийнэ. Мөн алгыг зөөлөн нугалах, хумих мэт хөдөлгөөн болгоомжтой хийнэ.
3-4 минут хийнэ. Өдөрт хэд хэдэн удаа давтана. Хоёр алганд ээлжлэн хийнэ. Хийж байх явцад өвчтөний амьсгалын хэмнэлийг мэдэрч байх хэрэгтэй.
Өвчтөн алган дээрх даралт, иллэгийг мэдрэхдээ тэр хөдөлгөөн бүрт өрцний булчин суларч цусан хангамж сайжирч, халуу дүүгэх мэт мэдрэмж төрж байна хэмээн бодох хэрэгтэй. Энэ нь бас нэг талаас өөрийн бодлоор энергиэ чиглүүлж буй хэрэг юм.
Энэ энгийн засал нь олон талын ач холбогдолтой байдаг аж.
Намхайдоржийн Цогтмандах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.