Эслэг сайн идсэнээр хүн 20 насаар залууждаг

Twitter Print
2023 оны 01-р сар 12-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Эслэг. Эслэг сайн идсэнээр хүн 20 насаар залууждаг гэнэ. Эслэг нь бүдүүн гэдсийг эрүүл байлгах гол түлхүүр юм.

Бүдүүн гэдэс нь дархлааны 60%-ийг бий болгодог тул эслэг их идсэнээр дархлаа сайжирна. Шихрийн шижин, таргалалтыг та мартах болно. Мөн бүдүүн гэдэс аз жаргалын даавар серотонины 90%-ийг ялгаруулдаг учраас хөгшрөхгүй сэтгэл санаа өөдрөг амьдралын өндөр идэвхитэй байх болно.

Бидний өглөө өдөр оройгүй идээд байгаа цагаан гурил орсон хоол ба гурилан бүтээгдэхүүнүүд бараг эслэггүй болсон байдаг. Гурилыг боловсруулах явцад гаднах бүрхүүл болох эслэгийг юу ч үгүй болтол нь хусаад цэвэрлэчихдэг учраас аргагүй биз.

Үүнтэй адил жимс ногооны хальсыг авахад мөн эслэгийн агууламж хамаагүй багасаж байдаг. Тиймд жимсийг аль болох хальстай нь идэж сураарай. Эхлээд жаахан эвгүй ч дорхноо дасчихна.

ДЭМБ өдөрт дор хаяж 25-38 гр эслэг хэрэглэхийг зөвлөдөг ч орчин үеийн буруу хооллолт жанк фүүдийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой хүмүүсийн иддэг эслэг ердөө 8 гр болж буурсан гэсэн судалгаа бий.

Эслэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх явцад гэдэс хийгээр дүүрэн түгжирч болно. Энэ нь таны бүдүүн гэдсэнд эслэг иддэг сайн бактери цөөн байгаа гэсэн үг юм. Тиймээс эслэг ихтэй хоолыг гэнэт ихээр биш бага багаар дасгаж хэрэглэх хэрэгтэй.

Эслэгээ нэмэгдүүлэхдээ юуны түрүүнд цагаан гурилын бүх төрлийн бүтээгдэхүүнийхээ хэрэглээг багасгаж бүхэл үрийн хар гурилын бүтээгдэхүүнээр сольж эхэлбэл зүгээр.

Өдөр тутамдаа кокоа, жимс, бор будаа, овъёос, гурвалжин будаа, шар будаа, самар, үр, олон төрлийн ногоо, мөөг, шош вандуй, далайн ургамал зэргийг тогтмол хэрэглэж заншаарай. Ямар хүнсэнд хэдэн гр эслэг ордог усанд уусдаг ба уусдаггүй эслэгний ялгааг зурагнаас хараарай.

Нарангэрэлийн Мөнхгэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.38.98) 2020-03-26 14:25
      • 0
      • 0

      Нэр нас хүйс зургийг нь ил болгож олон түмэнд хүргэ. Торго. Албадан хөдөлмөр хийлгэ. Засагла. Сургамж болно.

      Хариулах

    • Зочин

      (139.5.217.191) 2020-03-26 08:54
      • 0
      • 0

      Муу дарвайсан юмнуудыгдээ. Угаасаа сая гаруй төгрөгөөр 10 хоног эмнэлэгт хэвтэхэд өглөөдөө хар цай боов эсвэл дан бантан л өгдөгшдээ. Тэнгэрийн амьтадыг буулгаад ирчихсэн юм бна лдаа хөөрхий гэж.

      Хариулах