Хий нь арвидсан хүн хийн цагтаа сэрээд байдаг

Twitter Print
2022 оны 05-р сар 23-нд 14:57 цагт
Мэдээний зураг,

Нойргүйдэлд орсон, шөнө 3 цагаас хойш сэрээд унтаж чаддаггүй хүмүүс их байдаг аж.

Үүрийн 4 цаг өнгөрөөд байнга сэрдэг 4:30-5:30 цагийн хооронд бие тавгүйрхдхэг бол:

Нэгдүгээрт зүрхний шинжилгээ болон иж бүрэн шинжилгээ өгчих. Ноцтой онош тодрохгүй бол таны хий арвидаж ядаргаанд оржээ гэсэн үг. Хий нь арвидсан хүн хийн цагтаа сэрээд байдаг. Ихэвчлэн хийн цагт үүрээр хүн нас бардаг нь ч их учиртай. Ямар нэгэн өвчинтэй гэж гарвал тэр өвчнөө эмчлүүлэхийн зэрэгцээ энэ зөвлөгөө танд бас хэрэг болно. Хийн цагтаа сэрээд буцаж унтаж чадахгүй бол буцалсан халуун ус эсвэл өөх тосгүй халуун шөл уугаад буцаад тайван хэвтчих. Сэрэх бүртээ халуун шөл уугаад байвал хий, ядаргаа тань дарагдаж нойргүйдэл арилдаг.

Өвлийн сэрүүн цагт Ногоон цай хэрэглэх нь биеийг сэрүүдүүлж хий арвидуулдаг талтай.

Уламжлалт анагаах ухаанд:

Хийн цаг 03:40-07:40, 15:40-19:40 энэ цагуудад шингэхдээ амархан халуун, шөлтэй хоол идэх,

Шарын цаг 11:40-15:40 энэ цагуудад буюу өдрийн цагаар удаан шингэдэг махан хоол хүнсийг илүүтэй хэрэглэх,

Бадганы цаг 07:40-11:40, 19:40-23:40 ходоодыг амраан өлөн байх хэрэгтэй,

Орой 21:30-23 цагийн хооронд та заавал орондоо орж унтаж амрах ёстой.

Сарны хүч дэлгэрэх цаг буюу 23:40-03:40 хүртэлх цагт унтаж амрах ёстой байдаг. Монголчууд сарны хүч дэлгэрсэн шарын цагаар унтаж амарчихаад хийн цагаар буюу үүрээр 04:00 цаг гэхэд л босдог уламжлалтай байсан.

Өглөөний цайгаа 07:40 -өөс өмнө амжиж ууна. Өглөө бүр хий дарах шар тос өрөмтэй цайг уух нь биед төгс зохицдог.

Харин 07:40-11:40-ийн хооронд хоол идвэл бадганыг арвидуулан таргалж, залхуу хүрч, бие хүндрэн оюун ухаан ажиллахаа больж, ажлын чадвар мууддаг. Бадганы цагт идсэн хоол хүний биед хор болдог.

Оройн 19:40-өөс хойш хоол идэх огт хэрэггүй. Тэгээд 21:30-23 цагийн хооронд заавал унтаж амар. Унтахаасаа өмнө аяга халуун ус уугаад хэвт. Сайхан унтдаг юм.

Дээрх мэдээллүүдийг Монгол, Өвөрмонгол, Хятад уламжлалт анагаах ухааны мундаг эмч нараас олж мэдсэн. Мөрдөж чадвал гайхалтай үр дүн өгнө. Өвдөхгүй, таргалахгүй, залуухан, эрч хүчтэй, сайхан арьстай байх бүх нууц энэ бяцхан зөвлөгөөнд байгаа юм.

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.