Зай хураагуурыг тав хүрэхгүй минутад цэнэглэнэ

Twitter Print
2016 оны 10-р сар 16-нд 08:31 цагт
Мэдээний зураг,

Сингапурын эрдэмтэд тав хүрэхгүй минутад цэнэглэгддэг шинэ цахилгаан зай хураагуур бүтээжээ. Энэ тухай Наньяны технологийн их сургуулийн төсөл зохиогчид мэдээлсэн байна.

Тэдний хэлснээр, шинэ зай хураагуурыг янз бүрийн салбарт ашиглах боломжтой, гэхдээ ялангуяа цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд илүү хэрэгцээтэй ажээ. Учир нь ийм тээврийн хэрэгслүүдэд суурилуулсан зай хураагуурын ашиглах хугацаа хязгаарлагдмал бөгөөд цэнэглэхэд урт хугацаа шаардлагатай байдаг байна.

Тус их сургуулийн эрдэмтэн Чэнь Сяодуны тэмдэглэснээр, шинэ зай хураагуур нь өргөн хэрэглэдэг лити-ион зай хураагууруудаас ялгаатай нь 20 гаруй жил ашиглах боломжтой ажээ. Гар утас, таблет компьютерууд, цахилгаан тээврийн хэрэгслүүдэд ашигладаг орчин үеийн зай хураагуурууд нь ихэвчлэн 500 орчим удаагийн цэнэглэлтийг даадаг нь 2-3 жил орчим ашиглахтай тэнцдэг гэж тэрбээр хэлсэн байна. Ингэхдээ цэнэглэхэд хоёр орчим цаг шаардагддаг ажээ.

Сингапурын их сургуулийн төлөөлөгчдийн таамаглаж буйгаар, шинэ зай хураагуур нь ирэх хоёр жилд өргөн хэрэглээнд гарах аж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.