“Мерседес” зохион бүтээгчдийн цомын эзэн боллоо

Twitter Print
2014 оны 10-р сар 16-нд 08:29 цагт
Мэдээний зураг,

Авто уралдааны “Формула 1” ангилалын дэлхийн аваргын тэмцээн үргэлжилж байна. Манай хойд хөршид энэ сарын 12-нд ээлжит гараа болж “Мерседес”-ын Л.Хэмилтон түрүүллээ. Уралдааны өмнө Япон гранпригийн үеэр гэмтэл авсан Ж.Бьянкийн биеийн байдал олны анхаарлын төвд байв. Эмч нар шуурхай арга хэмжээ авснаар Франц нисгэгчийн бие нь сайжирч байгаа аж. Сочигийн авто тойруулагад Л.Хэмилтон 1:31:50 цагийн амжилтаар хамгийн түрүүнд барианд орсон бол нэг багийн анд Н.Росберг 13 секунд алдаж хоёрт хурдалсан. Ингэснээр 2014 оны дэлхийн аваргын зохион бүтээгчдийн цомыг “Мерседес” баг авах тодорхой боллоо. Эхний 16 гарааны 13-д нь Германы багийн нисгэгчид түрүүлснээр 565 оноо цуглуулсан байна.

Дэлхийн аваргын тэмцээнд “Мерседес”-ын Л.Хэмилтон 291, Н.Росберг 274, “Ред Булл”-ын Д.Риккардо 199, “Уильямс”-ын В.Боттас 145, “Ред Булл”-ын С.Феттель 143, “Феррари”-гийн Ф.Алонсо 141, “Макларен”-ы Ж.Баттон 94, “Форс Индия”-гийн Н.Хюлькенберг 76 оноотой тэргүүлэгчдийн эгнээнд явж байна. Дараагийн гараа ирэх сарын 2-нд АНУ-д болно.

 

2014 оны дэлхийн аваргын тэмцээний явц

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.