Н.Батцэрэгийг Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүллээ

Twitter Print
2014 оны 10-р сар 16-нд 08:07 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр УИХ дахь, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг тус бүр ээлжит бусаар хуралдсан. "Шударга ёс" эвслийн бүлгийн хурлаар Засгийн газарт орох шинэ сайдын нэрийг хэлэлцсэн байна.

Сангийн сайдаар тус бүлгийн гишүүн Ч.Улаан ажилллаж байсан бөгөөд шинэ бүтцэд Ардчилсан намаас сайд томилогдохоор болсон. Харин Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын суудлыг "Шударга ёс" эвслийн  бүлэг авч байгаа юм байна. Тиймээс тус бүлгээс бүлгийн дарга Н.Батцэрэгийн нэр дэвшүүлж олонхийн саналаар дэмжсэн байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.