“Морин цэргүүд” гурав дараалан ялалт байгууллаа

Twitter Print
2014 оны 10-р сар 15-нд 17:23 цагт
Мэдээний зураг,

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ улирлын хяналтын тоглолт үргэлжилж байна. Өнөөдөр “Нью Йорк Никс”-“Филадельфи 76” 84:77, “Клевлэнд Кавалейрс”-“Милуоки Бакс” 106:100, “Атланта Хаукс”-“Майами Хит” 109:103, “Нью Орленс Пеликанс”-“Хьюстон Рокетс” 117:98, “Оклахома Сити Тандер”-“Мемфис Гризлес” 117:107-гоор тус тус хожлоо. Шинэ улиралд К.Бош, Д.Уэйд нарын баг дөрөв дараалан хожигдлоо. Майами хүчирхэг бүрэлдэхүүнтэй байгаа ч Л.Жеймсыг явснаас хойш учраа олохгүй байна гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа аж. Харин “Морин цэргүүд” гурав тоглохдоо бүх өрсөлдөгчөө буулган авсан. Өнөөдөр Милуокиг хожиход Л.Жеймс, К.Ирвинг нар талбайд гарсангүй. “Миннесота Тимбзр Уолвез” багаас ирсэн К.Лав 25 оноо, Д.Уэтерс 23 оноо, Ш.Марион 11 оноогоор бусдыгаа тэргүүлжээ. Тэдний өрсөлдөгч багаас долоон тоглогч 10-аас дээш оноо авсан. Тухайлбал Ж.Паркер 18 оноо, Ж.Дадли 15 оноо, О.Ж.Майо, Ж.Хансон 13 оноо, З.Пачула 12 оноо, К.Миддлетон, Э.Илясова нар 10 оноо цуглуулсан аж.

Маргааш өглөө “Сакраменто Кингз”-“Бруклин Нэтс”, “Детройт Пистонс”-“Шарлотте Хорнетс”, “Маккаби”-“Вашингтон Визардс”, “Фламинго”-“Орлэндо Мэжик”, “Клевлэнд Кавалейрс”-“Индиана Пейзерс”, “Торонто Рэпторс”-“Бостон Селтикс” багууд тоглоно.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.