
Бид өдөр тутам гэр ахуйн болон хувцас, цагаан хэрэглэлээ л угааж цэвэрлэдэг. Гэтэл угаалгын машинаа тогтмол цэвэрлэх талаар төдийлөн боддоггүй. Тэгвэл бид “Samsung” брендийн үнэнч хэрэглэгч эзэгтэй нартаа зориулан энэ удаагийн нийтлэлээр Samsung угаалгын машинаа хэрхэн яаж цэвэрлэх талаар зөвлөгөө хүргэхээр бэлдлээ. Энэхүү зөвлөгөөг эхлэхээс өмнө хэдэн зүйлийг анхааруулая.
Угаалгын машины самбар болгон загвараас шалтгаалан харилцан адилгүй байна. Хэрвээ танай угаалгын машин өөр байвал цахилгаан барааг дагалдаж ирдэг хэрэглэгчийн гарын авлагыг сайтар уншиж танилцаарай.
Танай угаалгын машиныг цэвэрлэхэд угаалгын нунтаг шаардлагатай эсэх хэрвээ шаардлагатай бол зөвлөсөн угаалгын нунтаг хэрэглэх гэх мэт зааврууд тухайн гарын авлага дээр бий. Мөн угаалгын машины угаалгын нунтаг хийдэг савыг дор хаяж сард нэг удаа угааж хэвшээрэй.
1-р алхам
Угаалгын машинаа асаана.
2-р алхам
Угаалгын машины самбараас угаалгын сав цэвэрлэх цэсийг сонгоно.
3-р алхам
Хэрвээ шаардлагатай бол угаалгын машины саванд угаалгын нунтаг хийгээрэй.
/Энэ үйлдлийг хийхээс өмнө өөрийн угаалгын машины гарын авлагатай сайтар танилцаарай. Загвар болгон харилцан адилгүй байна/
4-р алхам
Угаалгын машины эхлэх товчыг дарж эхлүүлнэ.
Шийдэл 2
Хэрэв танай гэрийн угаалгын машинд угаалгын машин цэвэрлэх сонголт байхгүй бол дараах алхамуудыг дагаад угаалгын машинаа цэвэрлээрэй.
1-р алхам
Эхлээд угаалгын машинаа асааж цэвэрлэхэд бэлэн болгоно.
2-р алхам
“SOAK” сонголтыг сонгож цааш үргэлжлүүлнэ
3-р алхам
Угаалгын машины усны температур сонголтыг хамгийн их дээр тохируулаарай.
4-р алхам
Хэрвээ шаардлагатай бол угаалгын машины саванд угаалгын нунтаг хийгээрэй. /Энэ үйлдлийг хийхээс өмнө өөрийн угаалгын машины гарын авлагатай сайтар танилцаарай. Загвар болгон харилцан адилгүй байна/
Та дээрх бүгдийг зөв тохируулсан бол одоо “Эхлэх” товчыг дарж угаалгын машинаа цэвэрлээд үзээрэй.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.