
2016 онд Франц улсад болох Европын аваргын урьдчилсан шатны тоглолтууд үргэлжилж байгаа. Урд шөнө есөн тоглолт болсноос Швейцарь-Сан Марино 4:0, Гүрж-Гибралтар 3:0, Румын-Финланд 2:0, Хойд Ирланд-Грек 2:0, Португал-Дани 1:0, Унгар-Фарерын Арлууд 1:0, Герман-Ирланд 1:1, Польш-Шотланд 2:2-ын харьцаатай өндөрлөсөн аж.
Харин Блеград хотод болсон Серб-Албаний тоглолтын үеэр цэнгэлдэхэд Албани улсын далбааг зүүсэн нисгэгчгүй аппарат орж иржээ. Үүнийг Сербийн хөлбөмбөгчин Митрович авах үед эсрэг багийн тамирчин эсэргүүцэл үзүүлжээ. Улмаар хөгжөөн дэмжигчдын дунд үймээн дэгдэж, Английн шүүгч тоглолтыг зогсоохоос өөр аргагүйд хүрсэн. Талбай дээр нисдэг аппарат орж ирэхээс өмнө хоёр багийн тоглогчид бага зэрэг маргалдсан аж.
Тоглолт 41 дэх минутанд зогссон бөгөөд тооны харьцаа 0:0 байсан юм. Европын аваргын урьдчилсан шатны “I” хэсэгт Дани, Португал, Арменитай өрсөлдөж буй Серб-Албанийн тоглолт хэзээ болох нь тодорхойгүй байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505