
Кофены тухай сонин баримтууд:
- Кофены үрийг шош гэхээсээ илүү дотроо хоёр ширхэг үрэл бүхий жимсгэнэ гэх нь илүү зөв юм.
- Кофе бол дэлхийд борлуулалтаараа газрын тосны дараа ордог аж.
- Хөгжмийн зохиолч Бетховен нэг аяга кофег яг 60 ширхэг үрлээр чанадаг байж. Ингэхдээ тэрээр кофений үрлийг өөрөө тоолдог байжээ.
- Константинополь хотод бий болсон анхны кофены газруудыг “мэргэн ухааны сургууль” гэгддэг байсан нь тэнд гол төлөв зураачид болон зохиолчид цугладаг байсантай холбоотой юм.
- Япон улс кофены хэрэглээгээрээ дэлхийд гуравт бичигддэг гэнэ. Япончууд кофег эрүүл мэндэд нэн ач тустай, мөн арьсыг залуужуулдаг гэдэгт итгэдэг.
- Бразиль улс 2001 онд кофены анхилам үнэртэй шуудангийн марк гаргажээ.
- Зарим тэжээвэр амьтад болон хорхой шавьж кофены үнэрийг авч чаддагүй гэнэ.
- 10-р зуун хүртэл кофег ундаа гэхээсээ илүү хоол гэж үздэг байж. Эфиопын зарим омгийнхон кофены үрлийг малын өөх тостой хольж хүнсэндээ хэрэглэдэг байжээ.
- Чихэргүй хар кофе калори агуулдаггүй.
- Шатрын тэмцээнүүдийг анх кофены газруудад зохион байгуулдаг байж.
- Итали улсад эспрессо кофены үнийг засгийн газраас нь тогтоодог гэнэ.
- Кофенд 1200 орчим химийн компонент агуулагддагаас 800-аад нь кофены амт, үнэрийг бий болгодог гэнэ.
- Кофе тариалдаг ихэнх улс орнуудад кофег одоо хэр нь гараар түүдэг гэнэ.
- Хуурсан үрлээр яривал нэг мод жилд дунджаар 0.5кг үрэл өгдөг гэнэ.
- Кофены мод 60-70 жил насалдаг.
- Кофенд агуулагддаг кафеин нь өвчин намдаах зарим эмийн үйлчилгээг нэмэгдүүлж өгдөг гэнэ.
- Европд кофег анх “араб дарс” гэдэг байжээ.
- 18-р зууны үеийн Францын нэрт яруу найрагч, гүн ухаантан Вольтер өдөрт 50 аяга кофе уудаг байжээ.
Орчуулсан: Өлзийбатын Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.