С.Ганбаатар гишүүн Оюутолгойн асуудлаар мэдээлэл өглөө

Twitter Print
2014 оны 10-р сар 15-нд 14:32 цагт
Мэдээний зураг,

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар өнөөдөр /2014.10.15/  Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2013 оны 5 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюутолгой” ХХК-ийн улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж дүгнэлт гаргах Ажлын хэсгийн гишүүдтэй уулзав. Тэрбээр уг Ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа юм.

Мөн уулзалтад Монгол Улсын Шадар сайд, Уул уурхайн сайд, Сангийн сайд нарын 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хамтарсан тушаалаар байгуулагдсан “Оюутолгой” ХХК-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг баримтад үндэслэн шалгах шуурхай Ажлын хэсгийн гишүүд байлцлаа.

Энэхүү ажлын хэсэгт Сангийн яам, Уул уурхайн яам, Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газрын Маргаан таслах комисс, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Үндэсний Аудитын газар, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн төлөөлөгчид багтаж байгаа юм.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас томилсон ажлын хэсгээс “Оюутолгой” ХХК-д хийсэн хяналт шалгалтын ажлын үр дүнгийн талаарх танилцуулга болон “Оюутолгой” ХХК-тай холбогдуулан гаргасан татварын хяналт, шалгалтын байцаагч нарын акт, хувь нийлүүлэгчдийн зээл, балансын тайлангийн явцын талаар асууж тодруулсан бөгөөд Сангийн яамны газрын дарга Б.Батцэцэг, Татварын Ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, Татварын Ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал нар болон татварын улсын байцаагчид асуултад хариулт өглөө.

ganbaatar

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуягт “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл авах хүсэлт гаргасан ч одоогоор нууцын зэрэглэлтэй байгаа хэмээн мэдэгдсэн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Ажлын хэсгийн гишүүдэд дуулгаад энэ асуудлаар долоо хоногийн дараа дахин уулзаж ярилцахаар тогтлоо.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.