ЭМЯ-ны тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн асан Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарт тус бүр дөрвөн жилийн хорих ял оноожээ

Twitter Print
2022 оны 01-р сар 07-нд 15:07 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан албан хаагчид болон орон тооны бус шинжээч нар 2019 онд нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс “тусгай зөвшөөрөл”-ийн хүсэлт, төслийг хүлээн авч, шийдвэрлэхдээ удаа дараагийн үйлдлээр зохиомол хүнд суртал гаргаж хясан боогдуулах замаар хахууль өгөхөөс өөр аргагүй байдалд оруулж, хахууль авсан, 2018 оны 09 сард өөрсдийн хамаарал бүхий иргэний нэр дээр компани үүсгэн байгуулж, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар гаргуулж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм.

Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн  Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарыг эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгохдоо их хэмжээний авлига авсан гэх үндэслэлээр цагдан хорьсон билээ. Б.Болорчимэг нь Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийг УИХ-ын гишүүнээр сонгогдоход нь туслахаар нь ажиллаж байжээ.  

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Чимэдлхам нарын нэр бүхий 26 шүүгдэгчид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсан.

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 7-нд шүүхээс уг хэргийг хянан, дараах шийдвэрийг гаргажээ.

Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож,

Н.Чимэдлхамд нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял /нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх /

-Б.Болорчимэгт нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 40.000.000 төгрөгөөр торгох ял,

-Ү.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 25.000.000 төгрөгөөр торгох ял,

-Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, Д.Наранцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000.000 төгрөгөөр торгох ял,

-Н.Наранцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял,

-Н.Мөнх-Эрдэнэ, Р.Октябр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.500.000 төгрөгөөр торгох ял,

-Б.Цацралт-Одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000.000 төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож,

-М.Золтуяа, Б.Ганзориг нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.000.000 төгрөгөөр торгох ял,

-О.Тамир, С.Энхболд, Б.Галхүү, Б.Амаржаргал нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000.000 төгрөгөөр торгох ял,

-Г.Насандэлгэрт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 12.000.000 төгрөгөөр торгох ял,

-Т.Ариунаа, -Д.Гантөмөр, Ц.Наранбаяр нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял,

-Ж.Нэргүйд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.

Мөн М.Болортуяа, Д.Булгансүрэн, С.Бямбасүрэн, С.Алтанзаяа, Б.Дэлгэр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ялаас чөлөөлж, Нийслэлийн прокурорын газраас Б.Цогтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр, Н.Бямбадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын Газар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.211.52.76) 2023-02-23 12:11
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW

      Хариулах