
Эдүгээгээс яг нэг жилийн өмнө буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 16-нд БНСУ-ын Чежү арал руу аялж байсан зорчигч тээврийн "Sewol” усан онгоц живж, олон зуун сурагч, энгийн иргэд амиа алдсан харамсалтай хэрэгт гарсан. Тухайн үед тус усан онгоцоор зорчиж байсан дунд сургуулийн төгсөх ангийн сурагчид голдуу 476 хүнээс зөвхөн 172-ыг нь аварч чадсан юм. Тухайн үед хөлөг онгоцны ослоос эсэнд мэнд аврагдсан хөлгийн ахмад Ли Жүн Сёк болон багийн бусад 15 гишүүн зорчигчдыг бүхээгнээсээ гарахгүй байхыг анхааруулаад өөрсдөө хөлгөө орхин явсан байдаг.
Өнгөрсөн оны сүүлчээр болсон “Севол” хөлөг онгоцны ахмад Ли Жүн Сёкийг шүүх хурлаас түүнийг осол гарах үед хэргийн газраас зугтаасан, ажлын хариуцлага алдсан, зорчигчдын амь насыг аврахын тулд ямар ч алхам хийгээгүй хэмээн буруутгаж 36 жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Мөн хөлгийн багийн 10 гишүүн 10-25 жилийн хорих ялаар шийтгэгдсэн билээ. Уг хөлөг онгоцын осолтой холбоогүй нь батлагдаж суллагдсан “Sewol” хөлгийн ахмадын эхнэр Шин Мунг Хэг “KBS” телевизээр харамсалтайгаар амиа алдсан сурагчдын гэр бүлээс уучлалт хүсч "Усан онгоцны ослоор амиа алдсан зорчигчдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж байна. Та бүхэн дараа төрөлдөө урт наслаарай. Ослын гол буруутан болж буй нөхрийг минь уучлаарай. Би үлдсэн амьдралдаа амиа алдсан сурагчдын төлөө залбирах болно” гэсэн мэдэгдэл хийсэн.
Энэхүү мэдэгдлийн дараа амиа алдсан сурагчдын гэр бүл дургүйцлээ илэрхийлж, Ерөнхийлөгч Пак Ын Хэг ослын шалтгааныг илрүүлэхэд саад учруулж байна хэмээн буруутгаж байсан билээ.
Энэхүү усан онгоцны ослоос болж олон хүний амь нас хохирч, олон эцэг эх өнчрөл хагацлын гунигт автаж, олон хүний хувь заяа хэзээ ч төсөөлж байгаагүйгээр эргэсэн юм. Энэ ослоос болж эрэн сурвалжлагдаж байсан Севол усан онгоцны толгой компанийн захирал амиа хорлож, эхнэр хүүхэд нь эрэн сурвалжлагдаж, үүргээ гүйцэтгэж байсан ажилтанууд бүгд их бага хэмжээгээр ял үүрч, шоронгийн хаалга татсан билээ.
Аврах ажиллагаанд оролцсон аврагчид, амь аврагдсан хүмүүс болон нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхөд гээд олон хүн эрүүл мэнд болон сэтгэл санаагаар хохирч, хэзээ ч эдгэхгүй сэтгэлийн гүн шархтай хорвоог туулах хүндхэн хувь заяа оногдсон юм.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тус хөлгийн эзэмшигч “Cheonghaejin Marine” компани хөлгийн ослоор амиа алдсан зорчигчдын ар гэрт нөхөн төлбөр өгөхөөр болсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Хохирогчдын гэр бүлд тус бүр нь 400 мянган ам.долларын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ сардаа багтаан нөхөн төлбөр хохирогчдын гэр бүлийн данс руу шилжих гэнэ.
Энэхүү хар дарсан аймшигт зүүд мэт үйл явдал болоод жил өнгөрсөн ч үр хүүхдүүдийнхээ хойноос энэлэн шаналах эцэг эхийн сэтгэл хэзээ ч бүдгэрэхгүй. Тэр аймшигт өдрүүдийн зүрх зүсэм зургуудаас хүргэж байна.
Усан онгоц осолдсоноос хойш үр хүүхдийнхээ цогцосыг ч болов олж харж чадаагүй эцэг эхчүүдийн бие ихээр муудаж, сэтгэл санаагаар улам дордсон. Өдөр болгон далайн зүг мөргөж, залбирч, уйлж, үр хүүхдээ нэрээр нь дуудан орилох дуу одоо ч тасраагүй байна.
Алга болсон нэгэн хүүгийн аав далайн эрэг дээр энэхүү гутлыг тавьж, "Хайрт хүү минь, найз чинь чамд ямар гутал авсаныг хараач. Ээж чинь, ах чинь, дүү чинь бүгдээрээ чамайгаа хүлээж байна. Чамайгаа ямар их санана вэ. Эргээд ирээч дээ, үр минь, гуйж байна" гэж бичиж үлдээжээ.
Харин энэ ээж алга болсон охиноо "битгий өлсөөрэй, ээждээ хурдан ирээч" хэмээн далайд чихэр өргөж байна.
Урт хоногуудыг чадан ядан өнгөрөөх зовлонт эхийн хүлээлт...
Амь алдсан сурагчидтай сургууль дээр нь салах ёс гүйцэтгэв
Иш үр минь, чамайгаа хамгаалж чадаагүй аавыгаа уучлаач...
Холбоотой нийтлэлийг доорхи линк дээр дарж уншина уу.
Амь үрэгдсэн хүүхдүүд аврах хантаазаа хооронд нь холбосон байжээ
http://www.mongolcom.mn/read/6442
Цонхны цаанаас хүүхдүүдийн гар сарвалзаж, аврал эрэн орилсоор усанд далд орохыг харах хамгийн аймшигтай байлаа
http://www.mongolcom.mn/read/6516
Севол усан онгоцны аврах ажиллагаа бүтэл муутай байна

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505