Гэртээ мушгиа боорцог хэрхэн хийх вэ

Twitter Print
2020 оны 08-р сар 22-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

Орц: 

1 кг гурил

1 л ургамалын тос

4~5 ш өндөг

Э/чихэр 100-150гр /1 жижиг аяга/

Ванилийн хөөлгөгч 1ш эсвэл /сода 1ц.х/

100 гр масло

250 мл сүү

1 цайны халбага давс

Хийх дараалал

Сүүгээ бага зэрэг халаагаад масло, элсэн чихэр давсаа хийж уустал нь хутгана.

Ванилын хөөлгөгчөө гуриландаа цацаад дээр нь өндөгөө хагалан хийгээд сүүгээрээ зуурна. Нэлээд нялцгайвтар зуураарай. Хатуу зуурвал хөөхгүй.

Маш сайн нухаж тослоод 20 минут амраана. Гурилаа тослоод тавихад элдэхэд гампанз дээр наалдахгүй. 

Зуурсан гурилаа нухахгүйгээр зөөлөн /1 см зузаантай нимгэн/ элдэнэ.

Урт гонзгой хэрчээд мушгина.

Тосоо сайн халаагаад боорцогоо хийж хайрна. 

Өндөгтэй учраас аргуун биш зөөлөн амттай боорцог болно доо. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.