Жүдочид Олимпийн эрхийн төлөөх өрсөлдөөнөө эхлүүллээ

Twitter Print
2014 оны 10-р сар 15-нд 10:59 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 10-наас 12-ны хооронд Казахстаны Астана хотод жүдо бөхийн гран-при тэмцээн боллоо. Энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад “Рио 2016” зуны Олимпийн эрхийн оноо олгохоороо онцлог байлаа. 37 улсын 227 жүдоч зодоглоход Монголын шигшээ багийн дүнгээр дөрөвт бичигдлээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-д эх орноо төлөөлөн оролцсон залуу тамирчин Г.Отгонцэцэг шигшээ барилдаанд Японы бөхийг гарт өчих мэхээр цэвэр ялж, алтан медаль хүртсэн. Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, гавъяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн нар медалийн тавцанд зэрэгцэн зогслоо. Д.Амартүвшин шигшээ барилдаанд нутгийн бөх, “Инчон 2014” Азийн наадмын аварга И.Смитовт цэвэр ялагдсан. Харин ОУХМ Г.Тэмүүлэн хүрэл медаль энгэртээ зүүсэн.

Монголчуудын медалийн буухиа маргааш өдөр нь үргэлжилж эрэгтэйчүүдийн 73 кг-д Олимпийн медальт хоёр тамирчин маань хүрэл медаль хүртлээ. Энэ жинд Францын П.Пупрат, Израйлийн С.Муки алт, мөнгө авсан бол Х.Цагаанбаатар, С.Ням-Очир нар гуравдугаар байр эзэлсэн. Риогийн Олимпийн оноо олгох дараагийн тэмцээн Укбекистаны Ташкент хотод удахгүй эхэлнэ.

Астанагийн Гран пригаас медаль хүртсэн орнууд

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Казахстан

2

2

3

7

2

Унгар

2

0

5

7

3

Герман

1

2

5

8

4

Монгол

1

1

3

5

5

Австри

1

1

2

4

6

Израйль

1

1

1

3

7

ОХУ

1

1

0

2

8

Их Британи

1

0

1

2

9

Япон

1

0

1

2

10

Франц

1

0

1

2

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.