Шинэхэн дэлхийн аварга Г.Болдбаатарыг 3 өрөө байраар мялаалаа

Twitter Print
2014 оны 10-р сар 15-нд 10:47 цагт
Мэдээний зураг,

ОХУ-д болж өндөрлөсөн жудо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Г.Болдбаатар алтан медаль хүртэж аварга болсон. Тэрээр Булган аймгийн Хангал сумын харьяат бөгөөд шинэхэн аваргадаа нутгийн зон олон хүндэтгэл үзүүлжээ.

Булган аймгийн Хангал сумын ЗДТГ-аас зохион байгуулсан “Аварга” мялаалга наадамд аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй удирдлагууд, Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны удирдлагууд, Хангал сумын нутгийн зөвлөл, Монголын жудо бөхийн холбоо, залуучуудын байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Мөн тус наадамд Булган аймгийн харьяат олимпын хошой медальт аварга Н.Түвшинбаяр ирсэн байна.

Дэлхийн аваргадаа “Хангарьд” спорт хороо гурван өрөө орон сууц 25 сая төгрөг бэлэглэсэн бол Булган аймаг таван сая төгрөг, Хангал сум гурван сая төгрөг амралт сувилалын зориулалтаар нэг га газар, Хангал сумын нутгийн зөвлөл 10 сая төгрөг зэргээр мялааж аав, ээж, багшид нь хүндэтгэл үзүүлжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.