
Умард Солонгост бүх зүйл бидний мэдэхээс тэс ондоо дүрэм журам, өнгө төрхтэй. Тэр бүхэн алхам тутамд мэдрэгдэнэ, үндэсний агаарын тээвэр нь ч гэсэн тийм байх аж.
Тус улсын агаарын тээврийн цорын ганц компани болох Air Koryo дэлхий дахинд хамгийн муу, хоцрогдсон технологи, үйлчилгээтэй, хэрвээ олон улсын агаарын тээврийн үйлчилгээнд түвшин тогтоодог Skytrax-ын үнэлгээ өгвөл ердөө ганц одтой үйлчилгээний төрөлд оруулах биз.
1950 онд анх байгуулагдсан Умард Солонгос-Зөвлөлтийн хамтарсан хөрөнгө оруулалттай тус компани өнөөдөр нийт 25 нисэх онгоцтой бөгөөд ихэнхи нь хүйтэн дайны цаг үеийн Зөвлөлтөд үйлдвэрлэсэн онгоцууд. Дэлхийн зургаан улс орны 14 нисэх буудалд хүрч үйлчилгээ үзүүлдэг бөгөөд голдуу Бээжин, Шэньян зэрэг Хятадын зүүн хойд хэсгийн хотууд руу нислэг үйлддэг байна.
Аюул ослоос сэргийлэх үүднээс Европын холбоо саяхныг болтол Air Koryo компанийн нислэгийг Европт хориглож ирсэн бол Оросын Ту-204 хоёр нисэх онгоцтой болсон учир 2010 оны гуравдугаар сараас ЕХ-ны нутаг дэвсгэгт нислэг үйлдэх зөвшөөрөл олгосон байна.
Умард Солонгосын нисэх онгоцоор үйчлүүлэхэд гэвч, телевизээр нь сонирхох зүйл ердөө гарахгүй, залуу удирдагч Ким Жөн Уны тухай өгүүлэх баримтат кино болон телевиз жүжиг л гарах ганц сувагтай. Онгоцны дотор засал чимэглэл нь музейд ороод ирсэн мэт гэнээ.

Ильюшин IL14 нисэх онгоцны удирдлагын самбар. Зураг calflier001. Эх сурвалж: Flickr
Зөвхөн малгай тавих тавиураас өөр тээш хийх сав алга. Зураг calflier001. Эх сурвалж: Flickr
Ильюшин IL14 нисэх онгоцны тавцанд хөл тавьсанаар цаг хугацааны машинд явж орсон мэт сэтгэгдэл төрнө. Эх сурвалж: Flickr

Нислэгийн үед телевизорын дэлгэцээр үзэж харж сонирхох онцын зүйл байхгүй, зөвхөн умардын засгийн газрын хяналттай телевизийн суваг гарна.
Нэгдүгээр зэргийн ангилалд зорчигчдын хүлээлгийн танхим арай өөр байх аж. Гэрэл зургийг Roman Harak. Эх сурвалж: Flickr
Бээжин орох JS151 нислэг хүйтэн дайны үеийнх мэт сэтгэгдэл төрүүлнэ. Гэрэл зургийг Stephan. Эх сурвалж: Flickr
Нисэх онгоц тийм их дуу чимээтэй гэж санасангүй. Гэрэл зургийг calflier001. Эх сурвалж: Flickr
Нисэх онгоцны үйлчилгээний нэг хэсэг болох хоол унд нь ямар байхыг өөрөө л амсаж үзэхгүй бол мэдэхийн аргагүй. Гэрэл зургийг calflier001. Source: Flickr
Нисэх онгоцны удирдлагын самбарт тоон системийн ямар ч төхөөрөмж алга. Гэрэл зургийг calflier001. Эх сурвалж: Flickr
Жаахан зай гаргахын тулд суудлын түшлэгийг буулгаж болох аж.Гэрэл зургийг comradeanatolii. Эх сурвалж: Getty Images

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505