Залуучууд сул байнооо...

Twitter Print
2019 оны 09-р сар 26-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

ЗАЛУУЧУУД СУЛ БАЙНООО....

Залуучуудын хичээл зүтгэл СУЛ байна. Биеэ нөөсөн, өөрийгөө өмөөрсөн, эцэс төгсгөлгүй тайлбар шалтаг тавьсан, эрхээ хамгаалсан, алхам бүр зааварчлуулсан, хөтлүүлсэн, бэлэнчилсэн, шаардуулсан, шахуулсан, даалгуулсан, дайлуулсан, эрхийн тэнэг, золбин дугаартай, байнга цэнэг нь дуусдаг хямдхан гар утсаараа бусдын хэрэгтэй хэрэггүй амьдралын инстаграмм, сторинудыг тувт маажих донтой чухал "millenial, x, y, z " ч гэх шиг хүмүүс л байх юм.

ЗАЛУУ байж нэг том ажлын даалгавар барьж аваад шөнө орой сууж нухахаас ядардаг... ШИЖГЭСЭН ЗАЛУУ ЭРЧтэй байж өглөө эрт ажилдаа ирээд 9-өөс өмнө нэг ажил нугалаад гараас гаргаад "май, би хийцэн" гээд баавартай шидээд өгөх хүн тун цөөн, бараг байхгүй шүү. Гэх мэтчилэн. олон юм байна.

Image result for complaining young worker

Өр шир, ийм төлбөр, тийм төлбөр гэх мэт шанага тогооны, өнөөдрөөс маргааш хүртэл аргацгаасан, амь зуусан, ядарсан зүдэрсэн, өчүүхэн ахуйн амьдралын асуудалд живж, баригдаж урссан, за дээрээс нь тийм ч "ар гэрийн асуудал", ийм ч "санхүүгийн зовлон" учирлаа, ЗАЛУУ байж тийм ч "эрүүл мэндийн бэрхшээл" гарлаа гээд нэг асуудлаас нөгөө асуудал руу чичэрч харайдаг, үхлээ хатлаа , "ёстой баларлаа, ах аа " гээд л "байнгын" дуусдаггүй асуудалтай ....

ХАРИН аливаа АЖЛЫГ олон юм ярилгүй, хоёр гараараа барьж аваад ТОГТВОРТОЙ СУУРЬШИЛТАЙ, найдвартай, бат төгс хийх, гараас гаргах, гарших, ҮРГЭЛЖ хөгжүүлэх, БАЙНГЫН баяжуулах, гүрийх, ард нь гарах, нэг ч гэсэн амжилтанд хүрэх, цаашлаад том зургаар БОЛОМЖ олж харж хайрцагнаас гадна сэтгэх, тархиаа задлах, үүний явцдаа өөрийнхөө МӨРӨӨДЛӨӨ, ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ОЛОХ, ХӨГЖИХ чадвар сул ...

СУЛ БАЙНооо..

Dale Choi

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.