Леброн Жеймс эргэлзэж байсан ч коронавирусын вакцинд хамрагдсан гэжээ

Twitter Print
2021 оны 10-р сар 01-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн супер од Леброн Жеймс эхэндээ эргэлзэж байгаад коронавирусын вакцинд хамрагдсан гэсэн байна. Харин лигийн тамирчдын 90% нь коронавирусын вакцинд хамрагджээ.

NBA-ийн супер од Леброн Жеймс Ковид-19-ийн вакциныг хйилгэх тал дээр анхандаа эргэлзэж байсан ч сарын дараа хийлгэсэн гэжээ. Калифорнийн Эл Сегундо хотод болсон Лос Анжелес Лэйкерсийн хэвлэлийн өдрийн үеэр Жеймс хэлэхдээ "Хүн бүр өөртөө болон гэр бүлдээ хэрэгтэй гэж бодож байгаа зүйлээ, өөрийн гэсэн сонголт хийх эрхтэй байдаг. Би энэ бүхэнд маш их эргэлзээтэй хандаж байснаа мэдэж байна. Гэхдээ би судалгаа хийж, иймэрхүү зүйлийг хийснийхээ дараа энэ нь зөвхөн надад төдийгүй манай гэр бүл, найз нөхөдийг аюулгүй байлгахад тохирсон юм шиг санагдсан. Тиймээс л би үүнийг хийхээр шийдсэн юм.” хэмээн хэлжээ.

Жеймс өнгөрсөн тавдугаар сард өгсөн ярилцлагынхаа үеэр вакцин хийлгэсэн эсэхээ хэлэхээс татгалзаж байсан юм. Лебон өөрөө вакцин хийлгэсэн ч бусдад тус шийдвэрийг тулгах нь миний өөрийн үүрэг биш. Бид хүмүүсийн бие махбодь, эрүүл энх сайн сайхны тухай ярьж байна. Бусад хүмүүсийн өөрийнхөө төлөө хийх ёстой зүйлд оролцох ёсгүй гэж би хувьдаа боддог.” гэж хэлсэн байна.

Жеймс вакцинжуулалтын статусаа хүлээн зөвшөөрсөн нь NBA болон бусад лигийн тамирчид тоглогчдын дунд вакцины эргэлзээтэй тэмцэж байгаатай холбоотой юм. NBA -ийн тоглогчдын 90 орчим хувь нь вакцинд хамрагдсан мэдээлэл байна.

NBA-ийн Харилцаа холбооны гүйцэтгэх ерөнхийлөгч Майк Басс вакцин хийлгээгүй гэх шалтгаанаар тоглолтод оролцоогүй тамирчдын цалинг олгохгүй гэж мэдэгджээ.

АНУ-ын зарим мужууд вакцинд хамрагдаагүй тоглогчдыг тоглолтод оролцуулахгүй гэсэн хатуу журам баримталж байгаа юм. Нью-Йорк болон Сан Франциско хотууд аливаа спортын тамирчдыг вакцинд хамрагдахыг шаардаж буй бөгөөд энэхүү шийдвэр нь Брүүклин Нетс, Голден Стэйт Уорриорс, Нью-Йорк Никс зэрэг багуудад нөлөө үзүүлж байна. Тодруулбал, вакцинд хамрагдаагүй дээрх багийн тоглогчид талбайдаа хийх тоглолтод оролцох боломжгүй болоод байна. Одоогоор Нью-Йорк Никс баг тамирчдаа бүрэн вакцинд хамрагдсаныг зарлаад байгаа билээ.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.